|
|
||
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган өнгөрлөсний дараа Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад харууллаа.
"Файнэншл Таймс" сонины сэтгүүлчийн газар эдэлбэр, орон сууцны тухай асуултад Ки Кэчян хариулахдаа, Хятад улсын хотжилтын хурд мөн түргэссээр байгаа. Хятад улсын газар эдэлбэрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ нь маш их болохоор иргэд, оршин суугчид орон сууц худалдан авахыг бид урамшуулахын зэрэгцээ, уг салбарыг урт хугацаанд эрүүл тогтвортой хөгжүүлэх болно. Хятад улс бол хөгжиж байгаа орон, тиймээс орон сууцны асуудал бол эдийн засгийн асуудал болох төдийгүй, хамгийн чухал нь иргэдийн амьжиргааны том асуудал. Хятад улсын засгийн газрын хувьд хагийн тэргүүнд хийх чухалтай ажил бол даруй дор бага орлоготой иргэдэд орон сууцны баталгаа олгох явдал юм. Өнөөдөр гэр хорооллыг өөрчлөн сайжруулах, хот хөдөөгийн нурах аюултай орон сууцыг сэлбэх талаар бид эрч хүчээ нэмэгдүүлсэн. Хятад улсын засгийн газар иргэддээ орон сууцны үндсэн баталгаа хангах үүрэг хариуцлагатай. Тэгэхэд газар эдэлбэр, орон сууцны зах зээл нь өөрийн гэсэн дэг журамтай болохоор газар нутгийн онцлогийн дагуу ялгаатайгаар зүй зохистой тохируулга хийхийг Төв засгийн газар орон нутгуудын захиргаанд шаардаж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |