• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян: Засаглалыг цомтгож, эрхийг доод шатны байгууллагад олгох ажлыг эрхбиш эрчимжүүлэх хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-15 11:48:52

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд 15-нд хэлэхдээ, Хятад улсын засгийн газар энэ онд засаглалыг цомтгон, эрхийг доод шатны байгууллагад олгох ажлын эрчээ эрхбиш нэмэгдүүлж, засаг захиргааны бус хянан зөвшөөрөх эрхийг цуцлах, эрх болон үүрэг хариуцлага тооцохыг ахиулах, ажил үйлсийн явцад болон ажлын дараах хяналт удирдлагын шинэ хэв загварыг хайх гэх гурван талын ажлыг гол байранд тавих болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, засаглалыг цомтгож, эрхийг доод шатны байгууллагад олгох нь засгийн газар болон зах зээлийн харилцааг тодорхой болгоход ашигтай төдийгүй, зах зээлийн амьжиргааны хүчийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн хурд удаашрахын дарамтыг ч зохих хэмжээгээр багасгах болно. Өнгөрсөн жил Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурд удааширсан боловч ажлын орон тоо харин нэмэгдсэн нь засаглалыг цомтгон, эрхийг доод шатны байгууллагад олгосонтой шууд холбоотой юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе