• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Европын холбооны парламентын дарга Мартин Шульцтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-16 18:25:08

16-ны үдээс хойно АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Европын холбооны парламентын дарга Мартин Шульцтай уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ он бол Хятад болон Европын холбоо дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ой тохиож байна. Дипломат харилцаа тогтоосноос хойш, Хятад Европын холбооны харилцаа тогтвортой хөгжиж ирсэн. Европын холбооны интеграцлалын байгуулалтыг Хятад улс дэмжинэ. Тэрчлэн Хятад болон Европын холбоо нь бүр өнөөгийн дэлхийн чухал хүчин бөгөөд хоёр талд харилцан ашиг сонирхолтой. 2014 онд би Европын холбоонд айлчлах үеэр, хоёр талаараа Хятад Европын энх тайван, өсөлт, шинэчлэл, соёл иргэншил зэрэг 4 том түншлэлийн харилцааг бий болгохоор хэлэлцэж тохиролцсон юм гэжээ.

Хятадын хоёр чуулган саяхан өндөрлөж, 2015 оны ажлыг бүх талаар байршуулсан. Бид "13-р таван жил"-ийн төлөвлөгөөг боловсруулах болно. Шинэ төлөвлөгөөндөө Хятад Европын хамтын ажиллагааны нөхцөл боломжийг хайна гэдэгт итгэж байна гэж Ши Жиньпин онцолжээ.

Мартин Шульц хэлэхдээ, өнөө Европ Хятадад хамтын ашиг сонирхол байгаа төдийгүй зарим асуудал болон сорилтууд тулгарч байна. Иймээс Европ Хятадын харилцааг бэхжүүлэн эрчимжүүлэх нь маш чухал юм. Хятадын талтай хамтдаа хүчин зүтгэж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Европ Хятадын 4 том түншийн харилцааг тасралтгүй шинэ ахицад хүргэхэд Европын тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе