|
|
||
16-нд АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Харвардын их сургуулийн захирал Фаусттай уулзлаа.
Ши Жиньпин дарга захирал Фаустын Хятадад морилж буйд баяр хүргээд, түүнд саяхан өндөрлөсөн хоёр чуулганы байдлыг дөхөм танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, бид "хоёр 200 жил"-ийн тэмцэх зорилт тавьж, энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд, Хятад улс өөрийн улс орны байдалд зохицсон хөгжлийн замаар замнах болно. Өнгөрсөн жил би ерөнхийлөгч Б. Обаматай Бээжинд амжилттай уулзалт хийж, Хятад Америкийн шинэ хэлбэрийн их гүрний харилцаа тогтоох чухал чиг хандлагыг цаашид тодорхойлсон. Энэ оны 9-р сард би Америкт төрийн айлчлал хийнэ. Тухайн үе Америкийн олон салбарын зүтгэлтэнтэй Хятад Америкийн шинэ хэлбэрийн их гүрний харилцаа тогтоох талаар ярилцахыг хүсэж байна. Хүмүүнлэгийн солилцоо бол хоёр орны харилцааны хөгжлийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж, шинэ цаг үед хоёр орны харилцааны чухал тулгуур болсон юм. Хоёр талын хамтын хүчин зүтгэлээр, Хятад Америкийн хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг шинэ үе шатанд гаргахыг хүсэж байна гэжээ.
Фауст Ши Жиньпин даргатай уулзсандаа баярлаж байгаагаа илэрхийлээд, Америк Хятадын боловсролын солилцоо, хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэсэн юм. Харвардын их сургууль болон Хятад улс урт хугацаанд чухал хамтын ажиллагааны харилцаа тогтоосон. Хятадтай боловсрол, техникийн салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг цаашид ахиулахын тулд нэн их хувь нэмэр үзүүлэхэд бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |