• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Арав дахь удаагийн толиот бөх"-ийн тэмцээн болов

CRI       (GMT+08:00) 2015-03-16 17:10:20

Шинэ Барга баруун хошууны Соёл тамир радио телевизийн товчооноос голлон эрхлэж, хошууны Бөхийн нийгэмлэгээс гардан зохион байгуулсан Шинэ Барга баруун хошууны "Арав дахь удаагийн толиот бөх"-ийн тэмцээнийг Шинэ Барга баруун хошууны Залуучууд багачуудын төвд явагдулав.

Шилийн гол аймгийн алдарт бөхчүүд зэрэг хөрш зэргэлдээ аймаг хошууны нийт 128 бөх хүрэлцэн ирж, бөхийн бүрэн өмсгөл засалтай дэвжээнд гарч, хүч чадал, уран мэхээ сорив.

Тэмцээний өмнө Шинэ Барга барууны Улаанмөчирийн уран сайхны тоглолт уртын дуу, гоцлол дуу, морин хуурын яруу хөгжмөөр бөхийн дэвжээнээ хөөр хөгжөөн бялхуулж нижгэр их найр болов. Бөхийн барилдаанд Шинэ Барга баруун хошууны Сэнгээгарав түрүүлж, Баруун Үзэмчин хошууны Цагаанзаан үзүүрлэж, Шинэ Барга зүүн хошууны Бадрангуй гуравт орж, Шинэ Барга зүүн хошууны Алтаншагай дөрөвт оров. /Цэнгэл,Урьхан, Хэрлэн, Сурнаа/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе