|
|
||
17-нд АИХ-ын ордноо Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссенжерийг хүлээн авч уулзав.
Ши Жиньпин дарга Хенри Киссенжерийг Хятад Америкийн харилцааг эхлүүлэгч, мөн тус харилцааны хөгжлийг гэрчлэгч хэмээн үнэлэн сайшаасан бөгөөд хэдэн арван жилийн турш хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түүний гаргасан хувь нэмрийг үнэлсэн байна. Ши Жиньпин, Хятад, Америкийн харилцаа нааштай хөгжиж байгаа, өнгөрсөн жилийн 11-р сард Бээжин хотноо ерөнхийлөгч Обама бид хоёр уулзсан, саяхан бас утсаар ярьж, хоёр орны харилцааны хөгжлийн цаашдын төлөвийг тогтоолоо. Хятад, Америк том гүрний шинэ харилцаа тогтоох нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх бөгөөд Ази номхон далай, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд ашигтай юм гэжээ.
Ши Жиньпин дарга бас Хенри Киссенжерт саяхан өндөрлөсөн Хятадын хоёр чуулганы байдлаас танилцуулжээ.
Хенри Киссенжер, Ши Жиньпин дарга хуучин анд хэмээн намайг хүлээн авч уулзсан явдалд миний бие маш их баяртай байна. Хятад орон түүхэн ач холбогдолтой өөрчлөлт шинэчлэлтүүд хийж байна. Америк Хятадын харилцаа нь дэлхийн энх тайван, хөгжил дэвшилтэй шууд холбогдож байгаа юм. Хоёр орны том гүрний шинэ хэлбэрийн харилцаа нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ. Энэ бол алс хэтийн хөгжилд ашигтай зөв сонголт мөн гэжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |