|
|
||
Хятадын Үндэсний нийгмийн шинжлэх ухааны сангийн үндсэн судалгааны том төсөл "Чин гүрний Шиньжяний манж хэлний баримтын судалгаа " 16-ны өдөр Бээжин хотноо албан ёсоор хэрэгжиж эхлэв.
"Чин гүрний Шиньжяний манж хэлний баримтын судалгаа" -г Шиньжяний Шихэзи их сургууль гүйцэтгэнэ. Тус сургуулийн хариуцах хүн Хэ Хүйшин нээлтийн хуралд хэлэхдээ, тус сэдвээр судалгаа хийх нь Чин гүрний үед Шиньжянийг нээн хөгжүүлж, засаж байсан байдал, Шиньжяний үндэстэн, шашин шүтлэг, соёл, хэл зэрэг талаар судлахад баялаг системтэй материалаар хангаж, өнөөгийн Шиньжяний улс төр, эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдал, урт удаан амар тайван байлгахад түүхийн лавлагаа олгоно. Эрдэм шинжилгээний өвөрмөц үнэ өртөг, хэрэглээний онцгой үнэ өртөг, нийгмийн ач холбогдолтой юм гэжээ.
Тус сэдвийг хариуцан судалж буй Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн хилийн түүхийн судлаач Ли Шэн, Хятадын манж хэл болон хилийн түүхийн судлаачид 2012 онд хэвлэсэн 283 дэвтэр "Чин гүрний Шинжяний манж хэлний баримтын товхимол "-ыг орчуулж, судална. Үүнд 72812 баримт байгаа бөгөөд агуулга нь бүрэн, системтэй, дийлэнхийг анх удаа нийтэлж байна гэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |