|
|
||
16-нд Хятад Оросын найрамдал, энх тайван, хөгжлийн комисс мэдэгдэхдээ, Удалгүй Бээжин хотноо Хятад Оросын анхны бизнес форум "Жижиг дунд аж ахуйн нэгжийн саруул ирээдүй" уриан дор болж, хоёр орны засгийн газар, аж ахуйн нэгжийн салбарын хүмүүс хоёр талын жижиг дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх тухай асуудлыг авч хэлэлцэнэ гэжээ.
Хятад Оросын найрамдал, энх тайван, хөгжлийн комисс зэрэг зохион байгуулагч тал мөн өдөр "Москва-Бээжин" видео бичлэгээр холбогдон, форумын бэлтгэл ажлыг танилцуулав.
Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны албаны хүн Наталиа Ларионова, жижиг дунд аж ахуйн нэгж Оросын аж ахуйн нэгжийн нэлээд их хувийг эзэлж байна. Оросын засгийн газар экспортын жижиг дунд аж ахуйн нэгжийг түлхүү дэмжиж, Хятад улстай тус салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь маш чухал. Тус форумоор дамжин, хоёр орны аж ахуйн нэгжийн салбарын хүмүүс хоорондын харилцааг нэмэгдүүлж, Оросын дунд жижиг аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах боломжийг Хятадын талд улам сайн ойлгуулахыг бид хүсэж байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус форум 4-р сарын 21, 22-нд Хятадын төрийн Дяоюйтай зочид буудалд болно.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |