• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын амь үрэгдсэн баатруудын шарилыг чандарлах ажил эхлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-17 11:15:39

Хятадын Солонгост туслах ардын армийн амь үрэгдсэн баатруудын бүлэг шарилыг илрүүлж, тэднийг чандарлах ажил 16-нд БНСУ-ын Кёнги мужийн Пажү хотод эхэлж, 20-нд Хятадад хүлээлгэж өгөх ёслол болох юм байна.

Хятадаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны батлан хамгаалах атташегийн Дү Нүн-и нарын төлөөлөгчид баатруудын шарилыг чандарлан, гашуудал илэрхийлэх арга хэмжээнд оролцжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, энэ 68 шарилыг 2014 онд Өмнөд Солонгосын Пажү хотын ойролцоох тухайн үеийн Солонгосын дайны талбараас илрүүлжээ.

2014 оны 3-р сард БНСУ-аас Хятадад амь үрэгдсэн 437 байлдагчийн чандрыг хүлээлгэж өгчээ.

Энэ оны 2-р сард Хятад Өмнөд Солонгос хүмүүнлэгийн ёс журмын дагуу жил бүр Хятадын уламжлалт ханшны өдрөөс өмнө шинээр илрүүлсэн байлдагчийн чандрыг эх оронд нь хүлээлгэж өгнө хэмээн тохирчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе