|
|
||
16-нд Хятадын гадаад харилцааны сайдын туслах Лю Жяньчао БНСУ-д айлчилж, тус орны гадаад харилцааны сайдын туслах Ле Киун Соотай хоёр орны дипломат харилцааны зөвшилцөл хийхийн зэрэгцээ БНСУ-ын ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Жо Тае Юн, Чонхуадэ-Хөх ордны дипломат харилцаа, аюулгүйн байдлын ахлах нарийн бичгийн дарга Жо Чол Ки, БНСУ-ын парламентын гадаад харилцаа нэгдлийн хорооны дарга Ра Киун Вон нартай уулзлаа.
Хоёр тал Хятад БНСУ-ын харилцааны ололт амжилтыг эергээр үнэлж, энэ жилийн хамтын ажиллагааг төлөвлөхийн зэрэгцээ нийтлэг анхаарч буй хоёр талын болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов. Түүнчлэн олон салбар дахь найрсаг харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг ахиулахыг хоёр тал дахин нотоллоо.
Хятад, БНСУ-ын дипломат харилцааны зөвшилцөл бол хоёр орны ГХЯ-ны хариуцлагатай хүмүүсийн удирдан зохион явуулдаг хоёр орны ГХЯ-ны яриа хэлцлийн тогтмол механизм юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |