• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бө-Аогийн чуулганд оролцох удирдагчдын тоо шинэ амжилт тогтооно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-18 11:41:13

Бө-Аогийн Азийн чуулганы нарийн бичгийн дарга Жөү Вэньчүн 17-нд Бээжин хотноо хэвлэлийн хурал хийлгэж, Бө-Аогийн Азийн чуулганы 2015 оны уулзалтын ажил хөтөлбөрийн бэлтгэл байдлыг танилцуулжээ. Тэрээр, Хятад улсын дарга Ши Жиньпин, бусад оролцогч орнуудын удирдагчид нээлтийн ёслолд оролцож, удирдагчдын тоо шинэ амжилт тогтоох болно гэжээ.

Бө-Аогийн чуулганы 2015 оны уулзалт 3-р сарын 26-29-нд Хятадын Хайнань мужийн Бө-Ао хотод "Азийн шинэ ирээдүй, хувь заяаны хамтын цогцод нэгдэе" гэх уриан дор болох гэж байна. Нийт 77 удаа хуралдахдаа 2 удаа нийт оролцогчийн хурал, 41 салбар форум, 6 дугуй ширээний зөвшилцөл зэрэг арга хэлбэрээр, макро эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн өөрчлөлт, технологийн шинэчлэл, улс төрийн аюулгүй байдал, нийгэм, иргэдийн амьжиргаа зэрэг 6 том салбарын асуудлыг авч хэлэлцэх болно.

Жөү Вэньчүнгийн танилцуулснаар, энэ оны Бө-Аогийн чуулганд оролцох сайдын хэмжээний удирдагч 80 гаруй, дэлхийн хүчирхэг 500-д ордог 65 компанийн захирал, хүчирхэг 500-д багтдаг 132 компанийн Ази, Хятад дахь төлөөлөгчид оролцоно. Уг чуулганы нарийн бичгийн албаны тооцоолсноор, 1772 албан ёсны төлөөлөгч, 1041 сэтгүүлч гээд нийт 49 улс орон бүс нутгаас хүрэлцэн ирсэн 2786 хүн оролцох юм байна.
\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе