• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам " Хятадын цайны аж үйлдвэрлэлд зам нээв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-18 15:54:29

Хоёр чуулганы үеэр бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн, Хэнань мужийн Хун Чан компанийн захирал, Хэнань мужийн цайны Синь Ян компаний захирал, Чэнь Шичян манай радиод зочлон сурвалжилга өгч, "нэг бүс нэг зам" маршал төлөвлөгөө Хятадын цайны аж үйлдвэрлэлийг гадаадад хөгжихөд зам нээнэ хэмээн үзэл бодлоо дэлгэжээ.

Хөтлөгч: Өнөөдөр бид бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн, Хэнань мужийн Хун Чан компаний захирал, Хэнань мужийн цайны Синь Ян компаний захирал, ноён Чэнь Шичянг нэвтрүүлэгтээ урин оролцуулж байна.

Хятадын цай аль эртнээс дэлхийн зах зээлд нэвтэрсэн. Энэ онд Синь Янгийн Мао Жянь ногоон цай Панамын олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль авсны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад улс "нэг бүс нэг зам " маршал төлөвлөгөөний дагуу эрчтэй ажиллаж байна. Таны бодлоор иймэрхүү байдалд бид төр засгийн бодлого, боломжийг хэрхэн ашиглан цайны соёлоо олон улсын зах зээлд гаргах вэ?

Чэнь Шичян : "Нэг бүс нэг зам " маршал төлөвлөгөөнд манай Синь Яны Да Бе Шаний цайны бааз чухал ач холбогдолтой гэж би хувьдаа боддог. Бид төв хорооны "нэг бүс нэг зам" маршалын төлөвлөгөөний дагуу боломжийг ашиглан, цайгаа борлуулах талаар цуврал арга хэмжээ авахаар бэлтгэсэн. Саяхан бид Монгол улстай, бас Хятад Оросын нэгдсэн нийгэмлэгтэй хамтын ажиллагаа тогтоож, жил бүр 3 тэрбум цай борлуулах захиалга авсан. Эртний Торгоны зам өнөөгийн "нэг бүс нэг зам " маршал төлөвлөгөөнд туслан манай цайны үйлдвэрлэлийн хөгжлийг тэтгэнэ гэж бодож байна. Бид өдөр тутмын хэрэглээний цай болон Төв Ази, Дундад дорнодын орнуудын иргэншилд зохицсон бүтээгдэхүүнийг түлхүү борлуулах стратеги хэрэгжүүлэх ёстой. Манай Синь Яны Да Бе Шаний цайны баазыг бүрэн ашиглаж, Юньнань, Сычуань, Гүйжөү, Фүжянь мужийн цайны баазуудтай хамтдаа хөгжих итгэл дүүрэн байна."Нэг бүс нэг зам" маршалын төлөвлөгөөний боломжийг хэрхэн ашиглах нь Хятадын цайны аж ахуйд тулгарч буй өрсөлдөөн сорилт бөгөөд ухаанаа уралдуулах хэрэгтэй байна. Орос, Тажикстан, цаашлаад Европын орнууд Хятадын цайг ихэд сонирхдог бөгөөд эрэл хэрэгцээ ч багагүй байдаг. Бид цайгаа гадаадад гаргахдаа, үйлдвэрлэлийн ур чадвар, бүтээгдэхүүний чанар стандартыг дээшлүүлж, тариалангийн эм зэргийн үзүүлэлт олон улсын стандартыг хангах хэрэгтэй. Хятадын "Нэг бүс нэг зам" маршал төлөвлөгөө Хятадын цайны үйлдвэрлэлд дахин хөгжин дэвжих боломж нээсэн гэж бодож байна. Бид "Нэг бүс нэг зам " төлөвлөгөөг ашиглан Хятадын цайны үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө бүрэн бэлтгэл хийх болно.

Хөтлөгч: "Нэг бүс нэг зам " маршал төлөвлөгөө Хятадын цайны үйлст жигүүр ургуулж, Хятадын цайны соёл цаашид дэвжин дэлгэрэхийг ерөөж байна.
\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе