• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бө-Аогийн чуулганд оролцох удирдагчдын тоо шинэ амжилт тогтооно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-18 16:57:46

Бө-Аогийн чуулганы 2015 оны уулзалт 3-р сарын 26-29-нд Хятадын Хайнань мужийн Бө-Ао хотод "Азийн шинэ ирээдүй, хувь заяаны хамтын цогцод нэгдье" уриан дор болох гэж байна. Бө-Аогийн Азийн чуулганы нарийн бичгийн дарга Жөү Вэньчүн 17-нд Бээжин хотноо хэвлэлийн бага хурал хийлгэж, Бө-Аогийн Азийн чуулганы нээлтийн ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпин ба бусад орны удирдагчид оролцож, удирдагчдын тоо урьд байгаагүй амжилт тогтоох болно гэжээ.

Жөү Вэньчүн 17-ны хэвлэлийн бага хуралд энэ оны Бө-Аогийн чуулганы бэлтгэл ажлын тухай танилцуулж хэлэхдээ, Зохион байгуулагч орны удирдагч Ши Жиньпин дарга нээлтийн ёслолд оролцохоос гадна бусад урилга авсан улс орны удирдагчдыг удахгүй мэдэгдэх болно. Энэ оны Бө-Аогийн чуулганд оролцох удирдагчдын тоо урьд урьдынхаас олон болсон гэжээ.

Жөү Вэньчүн, Бө-Аогийн чуулганы 2015 оны уулзалтад улс төр, бизнес худалдаа, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын 2000 гаруй удирдагч төлөөлөгч хуран цугларч, "Азийн шинэ ирээдүй, хувь заяаны хамтын цогцод нэгдье" сэдвээр нийт 77 удаа хуралдах болно. Үүнд макро эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн өөрчлөлт, технологийн шинэчлэл, улс төрийн аюулгүй байдал, нийгэм, иргэдийн амьжиргаа зэрэг 6 том салбарын асуудлыг авч хэлэлцэх ба бүс нутгийн хамтын ажиллагаа нь гол болж байна гэжээ.

Бүс нутгийн хамтын ажиллагаа нь Бө-Аогийн чуулганы гол хөтөлбөр болсоор ирсэн. Сүүлийн жилүүдэд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж байна. Энэ удаа "Торгоны зам дагуух эдийн засгийн бүс, Тэнгисийн Торгоны зам" -ыг хөгжүүлэх маршал төлөвлөгөө, АСЕАН-ы хамтын цогц, зүүн Азийн эдийн засгийн хамтын цогц зэрэг анхаарлын төв дэх сэдвээр лекц уншиж, холбогдох улс орны удирдагчдыг уулзалтад урих болно гэжээ.

Танилцуулснаар, ажил үйлс бүтээх, шинийг зохион бүтээх нь энэ жилийн чуулга уулзалтын шинэ онцлог болж байна. Сүүлийн жилүүдэд Азийн бүсчилсэн хамтын ажиллагаа дорвитой эрчимжих хандлагатай байна. Энэ жилийн ээлжит чуулган өдгөө халуун сэдэв болж буй "нэг бүс нэг зам", АСЕАН-ы хамтын цогц, Зүүн Азийн эдийн засгийн хамтын цогц зэрэг сэдвээр ярилцаж, хуралд оролцох төр засгийн удирдлагуудыг урьж илтгэл тавиулах болно.

Азийн хамгийн нэр нөлөөтэй эдийн засгийн чуулга уулзалтын хувьд БөАогийн Азийн чуулга уулзалт өөрийн нэн нөлөө, индрийн давуу талаа ашиглан зөвлөхүүдийн салбарт хүчээ авах болно. Хэвлэлийн бага хуралд БөАогийн Азийн чуулга уулзалтын нарийн бичгийн дарга нарын газар 2015 оны Азийн эдийн засгийн интеграцчлалын үйл явц, Азийн өрсөлдөх хүч, шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцын хөгжил зэрэг гурван илтгэлийг урьдаар нийтэллээ.

Үүнд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын өрсөлдөх хүчин 2015 илтгэлийн ерөнхий хариуцлагатан, Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн лавлагаа судалгааны газрын орлогч дарга Ван Жүнь Азийн номхон далайн бүсийн эдийн засгийн цогцын 2014 оны өрсөлдөх хүчний ерөнхий үнэлгээний үзүүлэлтийн жагсаалтыг нийтэллээ. Энэ жагсаалтад, Азийн дөрвөн бар үргэлжлэн хошуучилж, Хятадын ерөнхий үзүүлэлт өнгөрсөн жилтэй тэнцэж, эдийн засгийн 37 цогцоос 9-д орсон байна гэжээ.

Ван Жүнь хэлэхдээ, 2014 онд Азийн эдийн засаг дэлхийн эдийн засгийг үргэлжлэн тэргүүлж байгаагийн зэрэгцээ Азийн орнуудын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт тогтворгүй хүчин зүйл ч нэмэгдэж байна гэжээ.

Эрсдэлд ам доллар хүүгээ нэмсний нөлөө өнгөрсөн жилийн эхний хагасаас нэмэгдэж, дэлхийн эрсдэлийн хандлага бага багаар нэмэгдэж байна. Азийн шинээр хөгжиж буй хөрөнгийн урсгал, ялангуяа өрийн тэмдэгтийн урсгал чөлөөтэй болж, Энэтхэг, Индонез зэрэг орнууд гадны хөрөнгө хуримтлуулахад хэтэрхий түшиглэж байна. Эдгээр оронд 2015 онд өрийн хэмжээгээ хэрхэн үр ашигтай багасгах үүрэг дарамт нүүрлэж байна.

Үүнээс гадна Азийн эдийн засгийн цогцууд бүтцийн өөрчлөлтийн хүнд үүрэгтэй тулгарч байна. Үүнд Хятад улс багтаж байна. Бас Япон зэрэг хөгжсөн эдийн засгийн цогц ч багтаж байна. Эдгээр орны бүтцийн чанартай тохируулалт урагштай явагдаж, өсөлтийн хөдөлгөх хүч болж чадах эсэхийг цаашид ажиглах хэрэгтэй байна гэжээ.

Илтгэлд, Хятад улс Азийн олонх эдийн засгийн цогцын нэг хоёрдугаар худалдааны түнш, хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэрийн хувьд Хятадын эдийн засгийн шинэ төлөв Ази тив болон бусад эдийн засгийн цогцын хэтийн төлөв, өрсөлдөх хүчинд нөлөөлөх зангилаа хүчин зүйл болж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе