|
|
||
19-ний хэвлэлийн бага хуралд Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хүн Лэй, Хятад улсын дарга Ши Жиньпин уриалгаар Бө-ао-гийн Азийн чуулганы 2015 оны хурлын нээлтэд оролцож, илтгэл тавина гэлээ.
Армен, Австри, Индонез, Балба, Шри Ланка, Уганд, Замби, Казахстан зэрэг орны ерөнхийлөгч, Австралийн амбан захирагч, Малайз, Голланд, Катар, Швед зэрэг орны ерөнхий сайд, Оросын 1-р дэд ерөнхий сайд, Таиландын дэд ерөнхий сайд бөгөөд ГХЯ-ны сайд нар тус хуралд оролцоно.
Үүнээс гадна, Хятад улсын дарга Ши Жиньпины уриалгаар Армен, Австри, Индонез, Шри Ланка, Уганд, Замби зэрэг орны ерөнхийлөгч, Австралийн амбан захирагч нар Бө-ао-гийн Азийн чуулганы 2015 оны хурлын үеэр Хятад улсад төрийн айлчлал хийнэ. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар Казахстаны ерөнхий сайд мөн Бө-ао-гийн Азийн чуулганы 2015 оны хурлын өмнө Хятад улсад ажлын айлчлал хийнэ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |