• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" бол хамтын ажиллагааг үр дүнд хүргэх сайхан боломж юм

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-20 16:15:42

Хятад Европын чуулга уулзалтыг үүсгэн байгуулагч, олон улсын харилцааны нэрт мэргэжилтэн Гао Давэй 19-нд Нанькай их сургуульд илтгэл тавихдаа, "Нэг бүс нэг зам" бол энх тайван хөгжлийг ахиулах их гүрний стратеги, хамтын ажиллагааг үр дүнд хүргэх сайхан боломж юм. Энэ нь Ази тив тэрчлэн бусад улс орны хамтын ажиллагаагаар дамжуулан энх тайван хөгжлийн замаар замнахад ашигтай бөгөөд Европын хөгжил дэвшилд ч ашигтай юм. Европ энэ боломжийг ашиглахгүй бол түүхэн шинжтэй алдаа гаргах болно гэлээ.


Гао Давэй, "Нэг бүс нэг зам"-ын стратеги бол торгоны замын энх тайван найрамдал, нээлттэй, хүлээцтэй байх үзэл санааг баримтлан, шинэ нөхцөлд олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн орон зайн эрлэхийлэл юм гэжээ.


"Нэг бүс нэг зам"-ын хөтөлбөрт нааштай оролцохыг Европын холбооноос хүсэж байна. Энэ хөтөлбөр Европт том төслүүд авчирч өгөх юм гэж тэрээр онцолсон байна.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе