• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сингапурын экс ерөнхий сайд Ли Гуан-Яо нас барав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-23 10:56:41

Сингапурын ерөнхий сайдын алба 23-ны өдөр хамгийн сүүлийн үеийн албан мэдээ нийтэлж, Сингапурын ерөнхий сайд асан Ли Гуан-Яо мөн өдрийн үүрийн 3 цаг 18 минутад Сингапурын төв эмнэлэгт нас барлаа. Энэ жил 91 настай байсан гэж тэмдэглэжээ.

Түүний хойдох явдлыг зохицуулах хороо олон нийтийн гашуудлын үйл ажиллагаа, оршуулах ёслолын талаар дахин нийтэлнэ гэж албан мэдээнд тэмдэглэв.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун орон нутгийн цагаар 22-ны өдөр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргаж, Ли Гуан-Яогийн нас барсанд эмгэнэж байгаагаа илэрхийлж, түүний ар гэрийнхэн, Сингапурын засгийн газар, ард түмэнтэй сэтгэл нэгтэй байгаагаа илэрхийлжээ.

Мэдэгдэлд, Ли Гуан-Яо бол Азийн сод хүн, түүний удирдах чадвар, улс төрийн авьяас хүмүүсийн хүндэтгэлийг хүлээсэн юм. Тэрээр засаг барьсан 30 жилийн турш, Сингапурыг хөгжиж буй орноос хамгийн хөгжингүй орны нэг, цэцэглэн хөгжсөн олон улсын худалдааны төв болгосон гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе