|
|
||
22-нд Хятадын Худалдааны яамны сайд Гао Хүчэн Хятадын хөгжлийн форумд, гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлийг өөдрөгөөр харж, зах зээлийн сонголт, Хятадын зах зээлд хөрөнгө оруулах явдал өөрчлөгдөөгүйг практик гэрчилж байна гэлээ.
Тэрээр, 2014 онд дэлхийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалт 8 хувиар буурч буй нөхцөлд Хятад улс эсрэгээр гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, гадаад хөрөнгө оруулалтын хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Мөн гадаад хөрөнгийн бүтцийг сайжруулан, үйлчилгээний салбарын эзлэх хувь нэмэгдэж, Хятад улс одоо ирээдүйд гадаад хөрөнгө ашиглах шинэ өсөлтийн салбар болоод байна гэлээ.
Шинэ нөхцөл байдалд Хятадын засгийн газар гадаад хөрөнгө оруулалтыг ашиглахад хууль, тогтолцоо, бодлого зэрэг орчныг бий болгоход түшиглэх хэрэгтэй. Энэ оны гадаад хөрөнгийн бодлогод гадаадын хөрөнгө оруулагчид Хятадын зах зээлд орохыг улам чөлөөтэй болгож, үйлчилгээний салбар, ерөнхийлсөн үйлдвэрлэлийн салбарыг нээлттэй болгох. Гадаад хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах хяналтын системийг төгөлдөржүүлэн, хөрөнгө оруулалтын үнэлгээний механизмын аюулгүй байдлыг сайжруулан, гадаадын хөрөнгө оруулалтын удирдлагын шинжлэх ухаанч, стандарт, ил тод чанарыг дээшлүүлэх. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль боловсруулна гэж тэрээр хэллээ.
Тоо бүртгэлээс үзвэл, 2014 оны эцсийн байдлаар, Хятад улс гадаадын санхүүжилттэй 810 мянган аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгож, гадаадын хөрөнгийн нийт хэрэглээ 1.5 триллион юаньд хүрчээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |