• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын мэдээллийн салбарын дарга нарын дугуй ширээний уулзалт болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-24 15:02:54
Бө-Аогийн Азийн чуулга уулзалт, ХОУР, Хятадын олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэг хамтран эрхэлсэн Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын мэдээллийн салбарын дарга нарын дугуй ширээний уулзалт 26-нд болох гэж байна.

Эх сурвалжаас үзвэл, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны ээлжит чуулганы салбар чуулганы хувьд мэдээллийн салбарын дарга нарын дугуй ширээний уулзалт Торгоны замын нийтлэг ойлголтыг бэхжүүлж, мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны шинэ ирээдүйг хамтаар байгуулья уриан дор, нэг бүс нэг замын стратеги таны эх оронд ямар өрсөлдөөн сорилт авчрах вэ? Адил бус соёл иргэншлийн хоорондын яриа хэлэлцээ ойлголцоог мэдээллийн хэрэгсэл хэрхэн ахиулах вэ? Мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны шинэ салбар, шинэ үзэл санаа зэрэг гурван гол сэдвээр ярилцах юм.

Монгол, Орос, Америк, БНСУ, Япон, Энэтхэг, Бангаладеш, Малайз, Йордан, Мьянмар, Камбож, Пакистаны зэрэг орны 20 гаруй мэдээллийн салбарын үндэстэн дамнасан соёл сурталчилгааны шинэ үзэл баримтлалыг талаар ярилцаж, мэдээллийн хэрэгслийн ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн төлвийг зураглах болно./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе