|
|
||
Азийн хөгжлийн банкны 24-нд нийтэлсэн "2015 оны Азийн хөгжлийн төлөв байдал"-д, засгийн газар өсөлтийн зорилтыг бууруулж, бүтцийн чанартай өөрчлөлт хийх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 2015, 2016 онд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд тодорхой хэмжээнд буурна гэжээ. Тус банкны тооцоолсноор, 2015 онд Хятадын ДНБ-ний өсөлтийн хурд 7.2 хувьтай байх болно гэжээ.
Хятадын эдийн засгийн өнөөгийн байдалд хандуулан Азийн хөгжлийн банк тайлан гаргахдаа, Азийн хамгийн том эдийн засгийн цогцын хувьд Хятад улс 2015, 2016 онд мөн л дэлхийн ДНБ-ий өсөлтөд хамгийн их дэмжлэг үзүүлэх магадлалтай байна гэлээ. Түүнчлэн 2016 онд Хятадын ДНБ-ий өсөлтийн хурд 7 хувь хүрнэ гэж тус банк тооцооллоо.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |