|
|
||
26-нд болсон Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын "Хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний уулзалт"-нд Монгол, Орос, Америк, Англи, БНСУ, Энэтхэг, Бангладеш, Малайз, Хятад зэрэг 17 улс орны 21 хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагч "Торгоны замын нийтлэг ойлголтоо нэгтгэж, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ ирээдүйг хамтаар цогцолъё" сэдвийн дагуу хэлэлцэхийн зэрэгцээ "Торгоны замын санаачилга"-д гарын үсэг зурж, тогтмол харилцааны механизм байгуулж, харилцаа холбоог ахиулан, нөөцөө хамт хуваалцан, хамтын ажиллагааны шинэ загварыг бүтээх тухай амлалт өглөө.
"Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагчдын дугуй ширээний уулзалт" -ыг Бө-Аогийн Азийн чуулга уулзалт, Хятадын ОУР, Хятадын олон нийтийн дипломат харилцааны нийгэмлэг хамтран зохион явуулав. Хуралд оролцсон 17 улс орны 21 хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагчдын ихэнх нь эх газрын торгоны зам болон далайн торгоны зам дагуу улс орноос ирсэн юм. Дугуй ширээний уулзалтанд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагчид "Нэг бүс нэг зам" дагуу улс оронд ямар ямар боломж, өрсөлдөөн сорилт авчрах вэ" , "Хэвлэл мэдээллүүд адил бус соёл иргэншлийн хоорондох яриа хэлцэл, харилцаа холбоог хэрэн урагшлуулах" түүнчлэн "хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ хүрээ, шинэ үзэл баримтлал" зэрэг гурван сэдвээр халуун яриа өрнүүлж гүнзгий солилцсон байна.
Бангладешийн үндэсний радио телевизийн дарга Кази Актар Уддин Ахмед, "Нэг бүс нэг зам" -ын бүтээн байгуулалтын хүрээнд хэвлэл мэдээлэл хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, олон орон хоорондын соёл, эдийн засгийн хэлхээ холбоог урагшлуулах ёстой гэжээ.
"Энэ удаагийн арга хэмжээ, ялангуяа CRI-гийн зохион байгуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын дугуй ширээни уулзалт маш ач холбогдолтой. Улс орон, ард иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, соёл, эдийн засгийн солилцоог эрчимжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг. "
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол өөр өөөр соёл иргэншил, соёл хоорондын гүүр болох ёстой. Улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцон хамтран ажиллавал "Нэг бүс нэг зам" дагуу улс орнуудын солилцоог улам гүнзгийрүүлж чадна гэж хуралд оролцсон удирдагчид санал нэгтэй үзсэн байна.
Тус хурлын дарга, ХОУР-гийн дарга Ван Гэннянь хэлэхдээ,
"Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд харилцан адилгүй улс орны түүх соёл, үндэстний зан заншил, амьдралын арга хэлбэр зэргийг санаачилгатай судалж, мэдээлэл дамжуулахдаа харилцан ялгаатай үзэл ухамсар, арга хэлбэр, технологийг ашиглах ёстой. Үүний зэрэгцээ дамжуулах чиглэлээ чухалчилж, үр ашгийг товойлгох ёстой " гэжээ.
Энэ жил манай радио "Шинэ торгоны замын соёлын аялал" арга хэмжээ, "Дорно дахины үзэсгэлэнг илрүүлэх" wechat -ын тэмцээн зэргийг зохион байгуулж, улс орон хоорондын солилцоо, хамтын ажиллагааг ахиулах гэж байна гэж Ван Гэннянь танилцуулж байлаа.
Хятадын Суртал ухуулгын яамны дэд сайд, Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны дарга Жян Жяньгүө илтгэл тавьж, гурван талын санал дэвшүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл" Нэг бүс нэг зам"-ын байгуулалтын танилцуулагч, тайлбарлагч, оролцогч болохыг хүссэн байна.
"Өргөн олон мэдээллийн хэрэгслүүд Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг мэдээлэх эрч хүчээ нэмэгдүүлж, бүтээн байгуулалтын онцлог талыг илүү жинтэй мэдээлж, улс орнуудын эдийн засаг нийгмийн хөгжлийг байдлыг бодитоор танилцуулж, ялангуяа мэдээ мэдээлэлдээ эдийн засаг, иргэдийн амьжиргаа, соёлын талын элементийг нэмэгдүүлж, хамтаар ашиг хүртэх хөгжлийн үлгэрийг сайтар уламжлах ёстой юм. Хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх Торгоны замын зориг санааг сайтар тайлбарлаж, нөгөө талын улс орныхоо үнэнхүү байдлыг түлхүү мэдээлж, зөв оновчтой мэдээлэл хүргэж, эргэлзээ, саадыг арилган, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад ухаан бодлого хангах, нийтлэг ойлголтыг төвлөрүүлэхээр хичээх хэрэгтэй. Өргөн олон мэдээллийн хэрэгслүүд хэвлэл мэдээллийн ажил төрөл, мэдээллийн хэрэгслийн эмх журам, мэдээллийн хэрэгслийн удирдлага зэрэг талын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, мэдээллийн хэрэгслүүд хоорондоо тогтмол айлчлал зохиох, нэвтрүүлэг солилцох, хамтарсан сурвалжилга хийх, сэдэв сунгах бэлтгэн төлөвлөх, боловсон хүчин бэлтгэх арга хэмжээ өрнүүлэх ёстой юм. Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад хандуулсан хэвлэл мэдээллийн улам олон бүтээгдэхүүн, үйлчилгээг хамтдаа хөгжүүлж, яриа хэлцэл, харилцаа солилцооны индрийг буй болгох хэрэгтэй" гэсэн байна.
"Мэдээллийн хэрэгслүүдийн лидерүүдийн дугуй ширээний уулзалт" өндөрлөсний дараа олон улс орны мэдээллийн байгууллагын удирдагчид Хайнаний Бө-Ао-д хамтдаа "Торгоны замын санаачилга"-д гарын үсэг зурж, цаашид тогтмол харилцаа солилцооны механизм байгуулах, боловсон хүчний харилцаа солилцоог ахиулах, мэдээллийн нөөцөө хуваалцах, хамтын ажиллагааны хэлбэрээ шинэчлэхээр болсон бөгөөд тохиромжтой үед Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны далайн торгоны замын мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны байгууллагыг байгуулна гэж мэдэгджээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |