• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Торгоны замын санаачилга"-д гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-27 10:55:57

3-р сарын 26-нд олон орны хэвлэл мэдээллийн салбарынхан Хайнань мужийн Бө-Ао хотод "Торгоны замын санаачилга"-д гарын үсэг зурж, тогтмол хугацаанд санал бодлоо солилцох механизм байгуулж, боловсон хүчний харилцаагаа эрчимжүүлж, мэдээллийн эх баялгаа хуваалцаж, хамтран ажиллах арга барилаа шинэчлэн, боломж бүрдэхээр Торгоны зам дагуух эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгисийн Торгоны зам дагуух хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагааны байгууллага байгуулахаар болжээ.

Мөн өдөр Бө-Аогийн Азийн чуулганы 2015 оны жилийн ээлжит хурлын хэвлэл мэдээллийн удирдагчдын дугуй ширээний уулзалтанд, 17 улсын 21 хэвлэл мэдээллийн удирдлага хуралдаж, олон талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Соёл алгассан хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагаа нь хоорондын харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, хүн төрөлхтний соёлын хөгжлийг урагшлуулах болно гэж тэд санал нэгтэй үзжээ.

"Торгоны замын санаачилга "-д гарын үсэг зурах ёслолд дугуй ширээний уулзалтыг зохион байгуулагчийн нэг Хятадын олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэгийн дарга Ли Жаошин,"Нэг бүс нэг зам" дагуу орнуудын ард иргэд ашиг сонирхол нэгтэй байдаг гэжээ.

"Торгоны замын санаачилга " гаргачдын төлөөлөгч, манай радиогийн дарга Ван Гэннянь тус санаачилгын бичгийг уншиж, шинэ цаг үе, шинэ технологийн өрсөлдөөн сорилтыг даван туулахын тулд хэвлэл мэдээллийнхэн хуучин үзэл бодлоо таягдан хаяж, хамтдаа хөгжих үзэл баримтлалаар хамтын ажиллагааны нээлттэй, эрх тэгш, уудам орчин нөхцөлийг бүрдүүлж, хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагааны замыг тавьж, хамтдаа туулан, амжилтанд хүрэхийг уриалжээ.

Гарын үсэг зурах ёслолын дараа удирдагчид "Торгоны замын санаачилга" хэмээх торгон туузан дээр гарын үсгээ зурж, "Торгоны замын санаачилга " -ын дагуу хамтдаа амжилтанд хүрэхийг бэлгэджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе