• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МУ-ын сурагчид "Мөрөөдлийн од", "Ирээдүйн од" тэтгэлэгт хамрагдав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-27 18:47:28


Монгол Хятадын соёл боловсролын сангийн Нарийн бичгийн даргын орлогч, Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны менежер Фэн Дэхүн ёслолыг даргалав

Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар МУИС-ын Күнзийн Институттэй хамтран 2015 оны хичээлийн жилийн хоёрдугаар улиралд бага, дунд ангийн сурагчдад хандуулсан "Мөрөөдлийн од" болон "Ирээдүйн од" тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэг олгох ёслолыг 3-р сарын 27-нд Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газарт зохион байгууллаа. Дээрх тэтгэлэгт хөтөлбөрүүдэд МУ-ын хятад хэлний сургалттай сургуулиудын бага дунд ангийн нийт 43 сурагч хамрагдаж, 1000 юаньтай тэнцэх хэмжээний монгол төгрөгийн сургалтын тэтгэлэг хүлээн авлаа.


тэтгэлэг авсан сурагчид

Монгол-Хятадын Соёл боловсролын сангийн санаачилсан дээрх хөтөлбөрүүдийг цаашид байнга зохион байгуулах бөгөөд жил бүрийн хичээлийн жилийн хавар, намрын улиралд хоёр удаа зохион байгуулах юм. "Мөрөөдлийн од" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр МУ-ын хятад хэлний сургалттай сургуулиудын бага, дунд, ахлах ангийн шилдэг сурагчдад тэтгэлэг олгодог бол "Ирээдүйн од" тэтгэлгийн хөтөлбөр нь МУ-ын хятад хэлний сургалттай сургуулиудын бага, дунд, ахлах ангийн ар гэрийн боломж тааруу, сурлага сайтай сурагчдыг ивээн тэтгэдэг юм.


тэтгэлэг авсан сурагчид

2014 оны 9-р сард дээрх хоёр хөтөлбөрийг анх удаа амжилттай зохион байгуулж, нийт 134 сурагчаас 37 сурагчид тэтгэлэг олгосон байна. Энэ удаагийн шалгаруулалтад 314 сурагч оролцож, "Мөрөөдлийн од" тэтгэлэгт 31 сурагч, "Ирээдүйн од" тэтгэлэгт 11 сурагч тус тус шалгарч, Дархан хотын Цайхүн сургууль болон тухайн газраас санал болгосны дагуу 1 сургачид 600000 төгрөгийн тусгай тэтгэлэг олголоо. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \


тэтгэлэг авсан сурагчид


хөтөлбөрт хамрагдсан сураагчийн тулөөлөл


хөтөлбөрт хамрагдсан сургуулийн тулөөлөл


хөтөлбөрт хамрагдсан сурчидийн аав ээжүүдийн тулөөлөл


Монгол Хятадын соёл боловсролын сангийн Нарийн бичгийн дарга, МУИС-ын Күнзийн Институтийн захирал Жү Жүньли

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе