• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвд нутгийн хөгжил цэцэглэлтийг баталгаажуулахыг онцлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-27 20:37:40

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн сүүлийн үе Хятадын Сьчуань мужийн Аба түвд үндэстэн чян үндэстний өөртөө засах жютэй үзэн танилцахдаа, намын 18-р их хурал ба 18-р их хурлын 3, 4-р бүгд хурал түүнчлэн хоёр чуулганы үзэл баримтлалыг сайтар суралцаж, Сьчуаний түвд нутгийн ажлын тухай ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпины зааврыг сайтар хэрэгжүүлж, "дөрвөн бүх тал"-ын стратегийн байрлуулалтыг баримталж, урт хугацаагаар түвд нутгийг байгуулах үзэл баримтлалыг буй болгон, хөгжил, иргэдийн амьжиргаа, тогтвортой байдлын ажлыг нэгдэлтэй хөгжүүлэн, үндэстнүүдийн эв найрамдал, шашны эе нийцтэй, эдийн засаг нийгмийн бүх талын хөгжлийг ахиулж, түвд нутгийн урт хугацааны хөгжил цэцэглэлт тогтвортой байдлыг ахиулах ёстой гэв.

25-наас 27-ны өдрүүдэд Юй Жэншэн Аба жюд очиж, хөдөө тосгон, сургууль эмнэлэг, анхан шатны хороололтой танилцаж, түвд нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн байдалд дүн шинжилгээ хийв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе