|
|
||
27-ны үдээс өмнө Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны ээлжит чуулганы хүрээн дэх нэгэн чухал арга хэмжээ болох "Хятад-АСЕАН-ы муж, хотуудын дарга нарын уулзалт" Хай Нань мужийн Бө-Аод боллоо. Хятад, АСЕАН-ны 16 муж, хотын албан тушаалтан "Орон нутгийн хамтын ажиллагаа—хувь заяаны хамтын цогцын хөдөлгөгч хүч" сэдвийн дагуу яриа өрнүүлж, олон талт нийтлэг ойлголтод хүрсэн байна. Хуралд оролцсон муж хотууд "Хятад-АСЕАН-ы муж хотуудын дарга нарын уулзалтын хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зуржээ.
Талууд Хятад-АСЕАН-ы муж хотуудын дарга нарын уулзалтыг хамтаар урагшлуулж, жил тутмын ээлжит чуулганыг Хай Нань мужийн Бө-Ао хотод зохион явуулахыг санаачиллаа. Түүнчлэн хуралд оролцсон муж хотууд нээлттэй, багтаамжтай зориг санааны дагуу өөр өөрийн ололт амжилт, аз боломжоо хуваалцаж, мэдээлэл холбоо, тэнгис дээрх хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтдаа хөгжихийг санал нэгтэй зөвшөөрчээ.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |