• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бразил Азийн дэд бүтцийн хөгжлийн банкинд нэгдэхээ мэдэгдэв

CRI       (GMT+08:00) 2015-03-28 15:00:32

27-нд Бразилын ерөнхийлөгчийн ордон мэдэгдэл гаргаж, Бразил улс үүсгэн байгуулах зорилтод гишүүн орны хувиар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд нэгдэх болно гэж тэмдэглэжээ.

27-нд Бразилын ерөнхийлөгч Дилма Роуссефф, Бразил улс Азийн бүс нутгийн дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулах зорилт бүхий энэхүү төслийг үүсгэн байгуулахад оролцох "ихээхэн сонирхолтой байна" гэжээ.

28-нд, одоогийн буй үүсгэн байгуулах зорилтод гишүүн орнуудын зөвшөөрлийн дагуу Их Британи, Швейцар албан ёсоор Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах зорилтод гишүүн орон болов.

Өнөөг хүртэлх байдлаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах зорилт бүхий гишүүн орон нэмэгдээд 30 болсон байна. Тухайлбал, Монгол, Бангладеш, Бруней, Камбож, БНХАУ, Энэтхэг, Индонез, Иордан, Казахстан, Кувейт, Лаос, Люксенбург, Мальдив, Малайз, Мьянмар, Балба, Шинэ-Зеланд, Оман, Пакистан, Филиппин, Катар, Саудын Араб, Сингапур, Шри-Ланка, Швейцар, Тажикстан, Тайланд, Их Британи, Узбекистан, Вьетнам зэрэг орон юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе