|
|
||
Олон улсын валютын сангийн дэд захирал Жү Минь Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны жил тутмын хуралд, Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах нь "Цаг үедээ нийцсэн" явдал мөн. Ази болон дэлхийн эдийн засгийн хөгжилд тустай юм гэжээ.
Тэрээр, Азийн хөрөнгө оруулалтын банк байгуулах нь Азийн дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төдийгүй Азийн эдийн засгийн хөгжлийг ахиулж болно. Азид ирэх 10 жилд дэд бүтцийн бүтээн байгуулалтанд 8-10 триллион ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Тус банкийг байгуулах нь IMF-ийн хувьд сайн мэдээ юм гэжээ.
Тэрээр, Азийн хөрөнгө оруулалтын банк хөрөнгө оруулж нийлүүлэх системийн өөрчлөлтөд илүү чухал үүрэг гүйцэтгэж, өндөр дээд техникийн, тэргүүний технологийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг банкны ажил төрөлд хамруулахыг санал болгож байна гэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |