• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ыг байгуулах "Алсын зорилт, үйл ажиллагаа"-г танилцуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-28 16:47:18

Жүншинь агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 2013 онд гадаадад айлчлахдаа "Торгоны замын эдийн засгийн бүс" болон "21-р зууны тэнгисийн торгоны зам"-ыг хамтран байгуулах санаачилга гаргасан байна. 28-ны өдөр Хятад улсын албаны талаас "Нэг бүс нэг зам"-ыг хамтран байгуулах алсын зорилт, үйл ажиллагааны талаар нарийн танилцуулжээ.

Хятадын Төрийн зөвлөлийн даалгавраар, Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, ГХЯ, ХЯ 28-ны өдөр "Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгисийн торгоны замыг хамтран байгуулах алсын зорилт, үйл ажиллагаа"-г нийтэлсэн байна.

"Нэг бүс нэг зам" дагуу улс орнуудын нөөц баялаг харилцан адилгүй, эдийн засгийн талаар харилцан нөхвөрлөдөг. Хамтын ажиллагааны нөөц, орон зай маш ихтэй. Хамтын ажиллагаанд бодлого солилцох, дэд бүтцээр холбогдох, худалдаа нэвтрэх, хөрөнгө мөнгө уялдан нэвтрэх, иргэний санаа уусалдах зэрэг таван агуулга бий гэж Хятадын тал илэрхийлэв.

Хятадын тал, Хятад улс Нэг бүс нэг зам дагуух улс оронтой хамтран, хамтын ажиллагааны агуулга хэлбэрийг улам боловсронгуй болгож, цагийн хөтөлбөрөө хамтран тогтоож, эдгээр улс орнуудын хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөтэй идэвхтэй уялдуулахад бэлэн байна гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе