• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн хувь заяаны хамтын цогцын талаар тайлбарлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-28 16:52:28

Хэдэн арван салбар чуулга уулзалтыг зохион байгуулж 3-р сарын 28-ны өдөр Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны жил тутмын хурал Хайнаний Бө-Аод эхэллээ. Хятад улсын дарга Ши Жиньпин урилгаар хуралд оролцож илтгэл тавьсан байна. Энэ удаагийн хурал "Азийн шинэ ирээдүй: Хувь заяаны хамтын цогцыг зорино" уриан дор болж, Ши Жиньпин илтгэлдээ хувь заяаны хамтын цогцын агуулгыг хэрхэн тайлбарлах, энэ асуудлаар ямар санал санаачилга дэвшүүлэх нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.

Энэ удаагийн жил тутмын хуралд 16 улс орны удирдагч, 80 гаруй сайд нар оролцон, удирдагчийн тоо урьдын амжилтыг давжээ. Энэ жил фашизмын эсрэг дэлхийн дайн, Хятадын ард түмийн Японыг эсэргүүцсэн дайны ялалтын түүхт 70 жилийн ой, НҮБ байгуулагдсан 70 жилийн ой зэрэг онц ач холбогдол бүхий чухал он тохиож байгаатай холбогдуулан Ши Жиньпин илтгэлдээ Азийн хөгжлийн түүхийг эргэцүүлсэн байна. Тэрээр Ли Гуан-Яо зэрэг цэцэд мэргэдийн Азийн энх тайван, хөгжилд оруулсан хувь нэмэрт эрхэм дээд хүндэтгэл илэрхийлжээ.

Тус хурал "Хувь заяаны хамтын цогц" -д анхаарал төвлөрүүлж, Ши Жиньпин дарга ч илтгэлдээ түүний агуулга, Азийн орнууд хувь заяаны хамтын цогцыг хэрхэн байгуулах талаар нарийн тайлбарлаж, улс орнууд харилцан хүндэтгэн, эрх тэгш хандах ёстой гэж онцлов.

"Олон нийттэй холбоотой явдлыг улс орнууд зөвшилцөж шийдвэрлэнэ. Их гүрний хувьд бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжилд илүү үүрэг хүлээх ёстой, харин ганцаар эзэмших ёсгүй. Азийн энх тайван тогтвортой байдал, хөгжлийн сайн сайхан хандлагыг нандигнан хамгаалж, бусад орны дотоод хэрэгт гар дүрэхийг эсэргүүцэн, хувийнхаа төлөө бүс нутгийн энх тайвныг бусниулахыг эсэргүүцнэ. "

Ши Жиньпин Азийн улс орнууд хамтран ажиллаж хамтдаа амжилтанд хүрч, хамт хөгжих тухай ярих үедээ, тэг нийлбэртэй тоглоом, нэг нь хожиж нөгөө нь ялагдах хуучин үзэл санааг орхиж, давхар хожих, хамтдаа амжилтанд хүрэх шинэ үзэл санааг бий болгож, хувийн эрх ашгийг хөөцөлдөхдөө бусдын эрх ашгийг харгалзаж, өөрийгөө хөгжүүлэх явцдаа хамтын хөгжлийг урагшлуулах хэрэгтэй гэжээ. Тэрээр, хувь заяаны хамтын цогцын замаар нийтлэг, ерөнхийлсөн, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн аюулгүй байдал, өөр өөр соёл иргэншлийг тэгш багтаан, солилцоо хийж харилцан суралцах хэрэгтэй гэжээ. Хятад улс Азийн соёл иргэншлийн яриа уулзалтыг зохион байгуулж, залуус багачууд, иргэний нийгэм, орон нутаг, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарын солилцоог эрчимжүүлэн зөвлөхүүдийн харилцаа хамтын ажиллагааны сүлжээг байгуулахыг санаачиллаа.

Бө-Аогийн чуулга уулзалтын энэ жилийн чуулганы хамгийн онцлох сэдэв юу вэ гэвэл эн тэргүүнд "Азийн хөрөнгө оруулалтын банк" болон "Нэг бүс нэг зам" дурдагдах ёстой. "Нэг бүс нэг зам" дагуух олон орны удирдагчид уулзаж, Хятадын дээд удирдагчийн "дуу хоолой"-г сонсохыг хүсэн хүлээж байна. Ши Жиньпин лекцдээ, бүс зам дагуух улс орон, Азийн улс орнууд тэрчлэн өөр бусад улс орнууд "Нэг бүс нэг зам" болон Азийн хөрөнгө оруулалтын банкны бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцохыг сайшааж байна гэлээ.

"Талуудын хамтын хүчин чармайлтаар, "нэг бүс нэг зам""-ын хэтийн төлөв, үйл ажиллагааны баримт бичгийг гаргаад байгаа бөгөөд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах ажиллагаанд чухал ахиц гарч, Торгоны замын санг албан ёсоор ажиллуулан, дэд бүтцээр холбох зарим төслүүдийг тогтвортой урагшлуулсан байна. Эхний амжилт нь "нэг бүс нэг зам"-ийн алс ирээдүйг харуулж байна" гэв.

Эх сурвалжид тэмдэглэснээр, барилга байгууламжийн төслүүдийг багтаасан "нэг бүс нэг зам"-ын төлөвлөгөөг Бө-Ао-гийн Азийн чуулга уулзалтын дараа нийтэлж болзошгүй. Энэ жагсаалтад хойшдын хэдэн жилд гарын үсэг зурж, албан ёсоор эхлүүлэх төслүүд байх төдийгүй бодитой хариуцан хийх байгууллага нэгжийг хүртэл тодорхой заах магадлалтай юм. Ши Жиньпин даргын хэлснээр "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт хоосон уриа биш, нүдэнд харагдаж гарт баригдах бодитой арга хэмжээ юм, бүс нутгийн орнуудад бодитой үр өгөөжийг хүртээх болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе