• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын хэтийн төлөв, үйл ажиллагааны баримт бичгийг боловсруулжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-28 15:05:31

Жүн Шинь Агентлагийн мэдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 28-ны өдөр Бө-Аогийн Азийн чуулга уулзалт 2015 оны жилийн ээлжит хурлын нээлтийн ёслолд оролцож үг хэлэхдээ, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт бол хоосон уриа биш, харин нүдэнд үзэгдэх бодит үйл ажиллагаа юм гэжээ. Тэрээр,"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын хэдийн төлөв, үйл ажиллагааны баримт бичгийг боловсруулсан гэж онцолсон байна.

Ши Жиньпин, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт хамт зөвшилцөх, хамт байгуулах, хамт ашиг хүртэх зарчмыг баримталж байна. Хаалттай биш, харин багтаамжтай, Хятад улс ганцаар хийж байгаа биш, харин олон улстай хамтарч байгаа юм гэжээ.

Одоо 60 гаруй улс орон, олон улсын байгууллага "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцохоор байр сууриа илэрхийлээд байна. Ши Жиньпин, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нээлттэй, эргэн тойрны улс орнууд болон Азийн улс орнууд оролцохыг Хятад улс сайшааж байгаа бөгөөд таван тивийн найзууд оролцохыг урьж байна гэжээ.

Ши Жиньпин, талуудын хамтын зүтгэлээр "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын хэтийн төлөв, үйл ажиллагааны баримт бичгийг боловсрууллаа. Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах ажилд бодит ахиц гарч байна, Торгоны замын санг урагштай эхлүүлсэн бөгөөд дэд бүтцийн зарим бүтээн байгуулалтын төслийг ахиулж байна. Эдгээр эхний ололт амжилт нь "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын хэтийн төлөвийг харуулж байна гэжээ.   \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе