|
|
||
3-р сарын 27-ны өдөр үндэстний боловсролыг дэмжих "Мөнх-гал" сангаас Монгол утга зохиолын салбарын оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох ёслол Төвийн үндэстний их сургуульд боллоо. Хуралд Бээжин хотын Түнляо хотын худалдааны нийгэмлэг, Хөххот, Түнляо хотоос Бээжин хотод суугаа хэрэг эрхлэх газар, Төвийн үндэстний их сургуулийн дарга удирдлага, Монгол хэл утга зохиолын салбарын багш оюутнууд болон хэвлэл мэдээллийнхний төлөөлөгч нийт 100-гаад хүн оролцов.
"Мөн-гал" үндэстний боловсролыг дэмжих санг Бээжинд хот дахь Түнляо хотын худалдааны нийгэмлэг болон Төвийн үндэстний их сургуулийн сан хамтран байгуулж, нэг дор 1000000 юанийн мөнгө босгож, Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл утга зохиолын салбарын сурлага сайтай оюутнууд болон амьдрал дээрээ бэрхшээлтэй оюутнуудад сурлагын тэтгэлэг болон буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм. Хуралд Бээжинд хот дахь Түнляо хотын худалдааны нийгэмлэг Төвийн үндэстний их сургуульд Монгол хэл утга зохиолын салбарын сурагчдыг дэмжих 1000000 юанийн чекийг гардуулж, Монгол хэл утга зохиолын салбарын онц сурдаг оюутан залууст сангийн зүгээс тэтгэлгийн мөнгө гардуулж, улам илүү чармайж, эрдэм номд хичээн зүтгэхийг нь урамшуулав.
Хурлын дараа "Хорчин" монгол хоолны газар "Үндэстний зурагт сэтгүүл"-ийн Монгол хэлний хэвлэлийн эрхлэгч, нэрт зураглаач Баярын шинэ фото зургийн бүтээл болох "Нүүдлийзм" номын нээлт боллоо. Номд Баярын 1981-2014 оны хоорондох гучин гаруй жилийн хүч хөдөлмөрөөр Хятад, Монгол, Орост амьдарч буй Монгол угсаатны тал хээр, таван хошуу мал, монгол амьдрал ахуйг харуулсан 700 хуудас бүхий фото зургийн бүтээлүүдийг оруулжээ. Уг номыг мөн Бээжин хот дахь Түнляо хотын худалдааны нийгэмлэгийн санхүүжилтээр Төвийн үндэстний их сургуулийн хэвлэлийн газраас хэвлэгджээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |