• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны 5 гол талыг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-28 18:49:03

Хятадын хөгжил шинэчлэлийн хороо, ГХЯ, ХЯ хамтран 28-нд "Торгоны замын эдийн засгийн бүс ба 21-р зууны далайн торгоны замыг байгуулахыг ахиулах тухай хэтийн төлөв, үйл ажиллагаа"-г гаргаж, "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны 5 гол талыг тодорхойлов.

Нэг, бодлогын зохицуулалтын талаар засгийн газрын хоорондох хамтын ажиллагааг эрчимжүүлж, засгийн газрын хоорондох олон давхаргын макро бодлогын солилцооны механизмыг байгуулна. Хоёр, дэд бүтцээр холбох талаар, дэд бүтцийн байгуулалтын төлөвлөлт, технологийн стандартын системийг нэгтгэж, олон улсын гол замын байгуулалтыг ахиулан, Азийн олон дэд бүс ба Ази Европын хоорондох дэд бүтцийн сүлжээг бүрдүүлнэ.
Гурав, худалдаа гүйлгээний талаар худалдааг хялбарчлах асуудлыг түлхүү шийдвэрлэж, худалдаа хөрөнгө оруулалтын саад харшийг арилган, чөлөөт худалдааны бүсийн идэвхтэй байгуулна. Дөрөв, хөрөнгө мөнгөний гүйлгээний талаар зам дагуух орнуудын мөнгө солих, тооцоо хийх цар хүрээг өргөжүүлнэ. Тав, иргэдийн солилцоо ойлголцлыг гүнзгийрүүлэх талаар гадаадад сурах оюутны тоог нэмэгдүүлж, хамтран сургууль эрхлэхийг дэмжинэ. Зам дагуух орны засгийн газрын тэтгэлэг олгох сурагчдын тоог 10 мянгад хүргэнэ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе