• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын Өмнөд тэнгисийн салбар форумын олон улсын симпозиум нээгдлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-29 15:05:46

Хятадын Өмнөд Тэнгисийн Академиас гардан зохион байгуулж буй 2015 оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын Өмнөд тэнгисийн салбар форумын олон улсын симпозиум 28-нд Хайнаний Бө-Аод нээгдлээ. Өмнөд тэнгисийн бүс нутгийн 10 гаруй улс орон, бүс нутгийн 100 шахам мэргэжилтэн, эрдэмтэн уг симпозиумд оролцож байна. Хятадын ГХЯ-ны дэд сайд Лю Жэньминь гол илтгэлийг тавьжээ.


Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгис далайн эрх ашгийг шуурхай хангахын зэрэгцээ, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг бодолцон, шууд холбогдох бүрэн эрхт орнуудтай хэлэлцээ хийж, Өмнөд тэнгисийн талаарх аливаа маргааныг зөвшилцлөөр зохицуулахыг зорьсоор ирсэн юм. Өмнөд тэнгис бол түүний эрэг дагуух улс орнууд, ард иргэдийн хамтын гэр орон юм. Эрэг дагуух орнууд эрч хүчээ нэгтгэн, тэнгис дээрх ажил хэрэгч хамтын ажиллагаагаа идэвхтэй ахиулан, "Өмнөд тэнгисийн хувь заяаны хамтын цогц"-ыг бүтээлчээр бий болгож, Өмнөд тэнгисийг "энх тайванч, хамтран ажилласан, нөхөрсөг найрамдалт" тэнгис болгон хөгжүүлнэ гэж Лю Жэньминь илэрхийлжээ.


Олон улсын симпозиум "Өмнөд тэнгис- 'Хоёр сэтгэц' ба хамтран ажиллаж хамтаар хожих" уриан дор болж байна. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе