• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын зөвлөлийн гишүүдтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-29 18:15:06

Хятад улсын дарга Ши Жиньпин 29-ний өдөр Хайнаний Бө-Аогийн төрийн зочид буудалд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 4-р зөвлөлийн гишүүнтэй уулзав.


Ши Жиньпин хэлэхдээ, арваад жилийн турш Бө-Аогийн Азийн чуулга уулзалт тогтвортой хөгжиж, нөлөөлөх хүчин нь улмаар дээшлэн, Азийн нийтлэг ойлголцлыг төвлөрүүлж, Азийн хөгжлийг ахиулан, Азийн нөлөөлөх хүчнийг дээшлүүлэх талаар онц үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд Хятад улс болон дэлхийн улс орон хоорондын найрсаг солилцоо хамтын ажиллагааг хүчтэй ахиулсан юм. Энэ удаагийн хурал дэлхийн энх тайван, хөгжилд гүнзгий сэнхрүүлэх ач холбогдолтой юм гэжээ.


"Нэг бүс нэг зам"-ын санаачилгаа бол шинэ нөхцөл байдалд Хятад улсын хэрэгжүүлэх бүх талаар нээлттэй байлгах чухал бодлого мөн бөгөөд Хятад улс бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэг бүс нэг зам дагуух улс орны хамтын хөгжлийг ахиулахын тулд дэвшүүлсэн төсөл юм. Талуудын хүчин чармайлтаар одоо ажил хэрэгч хамтын ажиллагааны шатанд орлоо. Тус чуулга уулзалт Азийн цэцэглэл хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж Ши Жиньпин онцлов.


Тус зөвлөлийн гишүүд Ши Жиньпиний яриаг өндөөр үнэлэв. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе