• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Шведийн ерөнхий сайдтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-29 16:05:51

Хятад улсын дарга Ши Жиньпин 28-ны өдөр Хайнань мужийн Бө-Аогийн төрийн зочид буудалд Шведийн ерөнхий сайд Стефан Лофвентэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, хоёр тал улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, гол ашиг сонирхол, анхаарал хандуулж буй зүйлсийг харилцан хүндэтгэж, мөн хоёр талын харилцааны дээд давхаргын төлөвлөлт, улс төрд эрчимтэй оруулж, дээд давхаргын харилцаа холбоог хадгалан, нийтлэг ойлголцлоо нэмэгдүүлэх ёстой. Мэдээлэл холбоо, дээд төвшний үйлдвэрлэл, эрчим хүч хэмнэсэн байгаль орчинд ээлтэй шинэ эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагааны сууринд тогтвортой хөгжил, үйлдвэрлэлийг сайжруулан дээшлүүлэх, инноваци, ногоон эдийн засаг зэрэг салбар дахь хамтын ажиллагааны түншлэлээ чангатгана гэжээ.

Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Азийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санал маш чухал, бид маш их сонирхож байна. Энэ талаар Хятад улстай хамтран ажиллахыг хүсэж байна. НҮБ-ын хүрээнд Хятад улстай зөвшилцөл зохицуулалтаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэж Стефан Лофвен хэлэв. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе