• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хонконгийн хэвлэлийнхэн Ши Жиньпингийн үгийг мэдээлцгээв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-29 16:55:00

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 28-д Бө-Аогийн чуулганы нээлтийн ёслол дээр хэлсэн үгийг Хонконгийн хэвлэлийнхэн дээд хэмжээнд анхааран мэдээлэлж, Ши Жиньпин даргын уламжилсан хөгжлийн аз тохиолыг Хонконгийн хөгжилд нааштай ашиглахыг уриалжээ. Хонконгийн Вэнь Хүй Бао сонинд, Хятадын эдийн засгийн хөгжил шинэ төлөв байдалд орж, "Нэг бүс нэг зам" төслийг бүх талаар ажиллуулж эхэлсэн чухал үед Ши Жиньпин дарга Азийн хөгжлийн хувь заяаны хамтын цогцын дөрвөн том агуулгыг бүх талаар тайлагнан өгүүлж, уг хамтын цогцын байгуулалтад улс төрийн, хамтын ажиллагааны, аюулгүйн, соёл иргэншлийн зэрэг 4 талын үзэл баримтлалыг тодорхойлж, олон улсын улс төрийн шинэ дэг журмыг бүрдүүлэхэд Хятад улс ухаан сийлж өгөв гэжээ.

Хонконгийн Да Гүн Бао сонины эхний хуудсанд, "Ши Жиньпин дарга Бө-Аогийн чуулган дээр бусдыг ялах сэтгэхүйгээ орхихыг уриалав" гэх нийтлэл гаргаж, Ши Жиньпин дарга нэгээ үзэж нэхийгээ тайлан мэтгэлцэх хуучин сэтгэхүйгээ таягдаж, хамтдаа ялалт байгуулах замаар урагшлах хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэжээ.

"Цэнбао буюу singpao" сонин мөн өдөр, "нэг бүс нэг зам"-ын байгуулалт нь хоосон уриа биш, харин нүдэнд үзэгдэж, гарт баригдах бодит арга хэмжээ юм гэж Ши Жиньпин даргын хэлсэн үгийг онцлон мэдээлжээ.

29-нд хэвлэгдсэн "Дүнфан ри бао" сонин "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үр ашгийг хамтдаа хүртэх" гарчигтай өгүүлэл нийтэлж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны бэлтгэл ажлын ахицыг онцлоод, үндэслэн байгуулах хүсэлтэй гишүүн орнууд 30 -аас давсан бөгөөд өргөдөл дэвшүүлж орнууд үргэлжлэн нэмэгдэж буй бодит байдлыг дурджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе