• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үшид сакура цэцгийн долоо хоногийн арга хэмжээ болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-30 15:27:51

28-нд, Жянсү мужийн Үши хотын Тайхү нуурын Юань төүжүд "2015 оны Үшигийн олон улсын сакура цэцгийн долоон хоног" арга хэмжээ эхэллээ. Энэ жил цэцэг сонирхогчдод зориулан үдшийн үзэмж сонирхох арга хэмжээ зохион явуулж байна. Эдгээр арга хэмжээ үдшийн 9 цаг хүртэл үргэлжилдэг юм байна.

Юань төү жү үзэмжийн бүсийн цэцэгт хөндийн сакура сонирхох талбайг дэлхийд хамгийн том нь гэлцдэг. 650 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий энэ хөндийд 60-аад төрлийн 30 мянган сакура байдаг ба дэлгэрэх хугацаа нь 40 орчим хоног. "2015 оны Үшигийн олон улсын сакура цэцгийн долоо хоног" арга хэмжээ 4-р сарын 15 хүртэл үргэлжилнэ. \Ц\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе