• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 оны олон улсын Сакура цэцгийн долоо хоног арга хэмжээ нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-30 15:21:41

2015 оны У Шигийн олон улсын сакура цэцгийн долоо хоног арга хэмжээ 28-нд Жянсү мужийн Юань Тоужугийн үзэмжит бүсэд нээлтээ хийлээ. Өмнөх жилүүдээс ялгарах онцлог нь энэ жил Японы найрсаг зүтгэлтнүүд сакура цэцгийн наадамд ирж оролцож байна. Эдгээр хүмүүс сакура цэцэг үзэхээс гадна сакура цэцгийн зулзган мод тарихаар ирсэн юм. Тэд сакура цэцэг тарихыг Хятад Японы найрамдлын үйлс гэж үзэж байгаа юм.

1988 оны 3-р сард Шакамото Такаширо,Хасегава Кио зэрэг Японы найрсаг зүтгэлтнүүд Хятад Японы сакура цэцгийн төгөл байгуулж, 409 хүн Хятадад ирж 1500 зулзаган мод тарьсан юм. Түүнээс хойш 28 жилийн турш Японы найрсаг хамт олон энэ ажиллагааг ер тасалдуулж байгаагүй юм. Тэд Япон Хятадын найрамдлын төгөлийг хамгаалах нийгэмлэг байгуулж, жил бүр хүмүүсээ зохион байгуулж, Хятадад айлчлуулсаар ирсэн юм. Өдгөө нийт 16 мянган хүн Хятадад айлчилж байна./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе