|
|
||
2014 оны 8-р сараас Лхас-Шигаз чиглэлийн төмөр зам ашиглалтанд орсноос хойш, тус төмөр замаар давхацсан тоогоор 400 мянга орчим зорчигч аялсныг Түвдийн Шигазын гал тэрэгний өртөөнөөс сурвалжлагч мэдээлжээ.
Лхас-Шигаз чиглэлийн төмөр зам ашиглалтанд орсон нь Түвдийн ард түмний төрөл садангаа эргэх, сүм хийдэд очиж мөргөл үйлдэхэд дөхөм болсон төдийгүй Түвдэд жуулчлах жуулчдад ч дөхөм болжээ.
Энэхүү галт тэргээр Лхас-Шигаз хооронд өдөртөө ирж буцдаг болохоор, жуулчид гэлгүй хоёр газарт очиж ажил хэрэг зохицуулдог бизнесменүүдэд ч маш дөхөм болсон гэж Лхас-Шигаз хоорондын Z8801 дугаар галт тэрэгний дарга Ван Лэй хэлж байлаа.
2010 онд ашиглалтад орсон Лхас-Шигаз чиглэлийн төмөр зам дэлхийд далайн төвшнөөс хамгийн өндөрт оршдог Хөх-нуур-Түвдийн төмөр замын эхний өргөтгөл шугам бөгөөд нийт 13 тэрбум 280 сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийжээ. Тус төмөр зам ашиглалтад орсон нь Түвдийн баруун өмнөд нутгийн урт хугацаанд дан ганц авто замд түшиглэж байсан байдлыг өөрчилжээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |