|
|
||
Хятадын засгийн газар саяхан "торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгисийн торгоны замыг хамт байгуулах тухай хэтийн төлөв, үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг албан ёсоор нийтэлсэн юм. Үүнд торгоны зам дагуух улс орнуудтай хамт, "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны агуулга, арга хэлбэрийг улам сайжруулан, цагийн хуваарь, замын зураг төлөвлөгөөг боловсруулж, хил залгасан орнуудтай бүс нутгийн хамтын ажиллагааны төлөвлөгөөг сайтар хийж, улс төрийн талаар харилцан итгэлцсэн, эдийн засаг уялдсан, соёлын багтаамжит чанарыг хадгалсан харилцан ашигтай хамтын цогц, хувь заяаны хамтын цогц, хариуцлагат хамтын цогцыг хамт байгуулахад Хятад улс бэлэн байна гэж илэрхийлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, "нэг бүс нэг зам"-ын стратегийн үзэл баримтлалыг дэвшүүлж байгаа нь эртний торгоны замын түүхэн ул мөрийг ашиглан, энх тайван хамтын ажиллагаа, нээлттэй, харилцан суралцсан, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх "Торгоны замын үзэл санаа"-ны дурдсан стратегийн сануулга юм. "Нэг бүс нэг зам" нь Ази, Европ, Африкийг холбох болно гэж үйл ажиллагааны хөтөлбөрт дурджээ. "Нэг бүс нэг зам" дагуух орнууд өөр өөрийн гэсэн нөөц баялагтай бөгөөд эдийн засгийн харилцан нөхвөрлөх хүчинтэй, иймээс хамтын ажиллагааны нөөц хүчин, асар их орон зайтай юм. Хамтын ажиллагаанд голцуу, бодлогын харилцаа холбоо, тоног төхөөрөмжийн холбоо, арилжаа худалдааны эргэлт, хөрөнгө мөнгөний уялдаа холбоо, ард иргэдийн хэлхээ холбоо зэрэг 5 талын агуулгыг хамарсан гэж Хятадын тал илэрхийлэхдээ.
Хэтийн төлөв, үйл ажиллагааны хөтөлбөрийн хамгийн онцлох зүйл бол хамт зөвшилцөж, хамт байгуулан, хамт эдлэх үндсэн зарчмыг баримтлах явдал юм гэж Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны макро эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судалгааны яамны орлогч сайд Ши Юйдүн үзсэн байна. Тэрээр хэлэхдээ,
Энэхүү зарчмын тодорхойлолт нь "нэг бүс нэг зам"-ыг байгуулах үйл явц, ирээдүйн хөгжилд чухал суурь тавьсан байна. Энэ нь том цар хүрээтэй, өндөр төвшин бүхий, улам гүн давхаргын бүс нутгийн хамтын ажиллагааг чухалчилдаг байна. Гол арга барил нь нээлттэй, багтаамжтай, эрх тэгш, хөнгөлөлттэй эдийн засгийн бүсийн хамтын ажиллагааны цар хүрээг бий болгох зорилготой юм. Хамгийн дээд хэмжээнд хамтран ажиллаж, зах зээлийн цар хүрээг тэлэн, нөөц баялгийн хуваарилалтын орон зайг өргөтгөн, үр ашгийг дээшлүүлэн, үйл ажиллагаанд оролцсон бүхэнд эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг хүртээхийг холбогдох талуудаас хүсэж байна гэжээ.
Хятадын худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн Европ Азийн асуудал судлаач Лю Хуачинь хэлэхдээ, "нэг бүс нэг зам"-ын хэтийн төлөв, үйл ажиллагаа нь орнуудын стратегийг холбоолон хөгжүүлэхийг ахиулж, бүс нутгийн зах зээлийн нөөц хүчийг дайчилж чадна. Энэ нь Хятад улс болон торгоны зам дагуу орнуудад ашигтай юм гэжээ.
Эдүгээ, зам дагуу 60 гаруй улс орон, олон улсын байгууллага "нэг бүс нэг зам"-ын байгуулалтад идэвхтэй оролцох байр сууриа илэрхийлээд байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны түнш орнууд ч "нэг бүс нэг зам"-ын байгуулалтанд анхаарал хандуулж байна. Өнөөгийн байдлаар, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд элсэх хүсэлтэй улс орон, олон улсын байгууллага 40-өөс давсан байна.
"Нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг хийхэд, хязгаарлах хүчинтэй шинэ механизмыг байгуулах биш, харин өнөөгийн хоёр тал буюу олон талт механизмыг ашиглан ахиулна гэдэг асуудлыг хөндөх үед Лю хуачинь хэлэхдээ, шинэ механизм байгуулах нь маш бэрхшээлтэй байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Иймэрхүү том цар хэмжээтэй бүс нутгийн хамтын ажиллагаа урьд өмнө ерөөс байгаагүй, иймээс бэрхшээл их байна. Хэрэв бид механизмээс эхлэн гар дүрэхэд хүрвэл нэгд бэрхшээл ихтэй, нөгөө талаар богино хугацаанд хамтран ажиллах нь бусад хамтын ажиллагааны үр дүнд нөлөөлж мэднэ. Харин үүний эсрэгээр, бид өнөөгийн хоёр тал буюу олон талт механизмыг гүйцэд ашиглан, хамтын ажиллагааг ахиулах нь ард иргэд үр өгөөжийг нь эрт хүртээх төдийгүй хамтын ажиллагааны итгэлийг нэмэгдүүлж чадна гэжээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |