• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк хамтдаа ашиг хүртэх арга замыг хайж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-30 14:45:36

Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкинд элсэх хүсэлтэй түнш орнуудын цар хүрээ улам тэлж, Хятад улс хамтдаа ашиг хүртэх үзэл бодлын чухал хүчин болсон байна.

29-нд Австрали, Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкинд элсэн орох тухай өргөдөл өгснөө албан ёсоор мэдэгдсэнээр, өнөөгийн байдлаар 42 орон тус банкны үндэслэн байгуулагч гишүүн болох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна.

Олонх орон Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкинд элсэн орох хүсэлтэй байгаа нь тэд дэд бүтцийн бүтээн байгуулалтаас бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулахад үзүүлж буй чухал чарарыг хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй үүнээс бий болох үр дүн нь хөрөнгө оруулалт, худалдаанд асар их боломж нээнэ гэдгийг олж харсанд байгаа юм.

28-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтанд, "хувь заяаны хамтын цогц" тийш алхам хийхэд эрхбиш хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэн, хамтаар хөгжихийг баримталж, "нэг нь алдаж нөгөө нь хожих" гэсэн хуучин үзэл бодлоо орхин, хамтдаа ашиг хүртэх шинэ үзэл ухагдахууныг бий болгон, өөрийн ашгийг хөөцөлдөхдөө бусдын ашгийг ч бодолцон, өөрийгөө хөгжүүлэхдөө хамтын хөгжлийг ахиулахыг хайх явдлыг тодорхой дурдсан юм. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе