|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 3-р сарын 29-нд Хайнань мужийн Бө-Аод Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны хуралд оролцож буй гадаад дотоодын аж ахуйн нэгжийн эзэдтэй уулзжээ. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятадын эдийн засаг шинэ төлөвт орохыг дагалдан гадаад дотоодын эдийн засгийн хамтын ажиллагаа шат өгсөж байна. Ингэснээр дэлхийн олон орон, олон орны аж ахуйн нэгжүүдэд хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэж буй юм. Хятад улс улам нээлттэй болж, гадаад хөрөнгийг ашиглах бодлогоо өөрчлөхгүй бөгөөд гадаадын бизнесмений хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаа ч өөрчлөхгүй, олон орны аж ахуйн нэгжийн Хятадад хөрөнгө оруулан аж ахуйн нэгж байгуулахад улам сайн үйлчилгээ үзүүлэх болно гэжээ.
Уулзалтанд, гадаад дотоодын аж ахуйн нэгжийн 40 гаруй эзэн оролцжээ. Шинэ төлөв бол Хятадад хамгийн өргөн хэрэглэгдэж буй үг байгаа бөгөөд аж ахуйн нэгжийн эздийн анхаарлыг хамгаас их татаж байгаа асуудлын нэг юм. Хятадын засгийн газрын дэвшүүлсэн эдийн засгийн шинэ төлөв аж ахуйн нэгжид худалдааны олон боломж нээх болно гэж БНСУ-ын Самсунг корпорацын зөвлөлийн орлогч дарга Лее Жеа Юн үзсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын эдийн засгийн хөгжил улам өндөр төлөв, ажлын хуваарилалт будлиантай, бүтэц нь зохистой үе шатанд орсон, энэ бол Хятад улс эдийн засгийн ажлын гараа болно. Шинэ төлөв байдалд шинэ хөгжил, шинэ амжилттай болоход өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлж, хуулийн дагуу улсаа засах нь чухал юм гэжээ.
Сүүлийн хэсэг хугацаанд зарим аж ахуйн нэгж Хятадын зах зээлээс гарч гадаадын аж ахуйн нэгж Хятадаас хөрөнгөө татаж байна гэсэн эргэлзээ төрүүлсэн байна. Энэ тухай дэлхийн Санхүүгийн зөвлөх дөрвөн том газрын нэг, Хятадад үйл ажиллагаа явуулж эхэлсэн АНУ-ын Deloitte компанийн ерөнхийлөгч Стев Алмонд хэлэхдээ,
Делойтт/Deloitte/ компани Хятад дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, Хятадын эдийн засгийн хөгжилд туслан үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна. Мөн Хятад улсын дунд орлоготой байх бэрхшээлээс гарахад туслах болно. Үүний зэрэгцээ Хятадын авилгалтай тэмцэх хүчин чармайлтыг дэмжиж дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулан эв зохицонгуй нийгэмд, эрүүл дэлхий ертөнцийг байгуулахыг ахиулах болно гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын зах зээлийн боломж, хөрөнгө оруулалтын боломж, ногоон хөгжлийн боломж, гадаадтай хамтран ажиллах боломж өргөжиж байна. Ирээдүйд Хятадын оршин суугчдын хэрэглээ өргөжих орон зай их байна. Иймээс аюулгүй, чанар сайтай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж хөгжлийн асар их хэтийн төлөвтэй юм. Хятад улс бол гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн татаж байгаа улс бөгөөд 2014 онд 119 тэрбум 600 сая ам доллар авч ашигласан байна гэдгийг НҮБ-ын худалдаанд туслах хорооны нийтэлсэн тоо баримт харуулжээ. Ши Жиньпин дарга "өөрчлөгдөхгүй гурван зүйл"-ээр Хятадын гадаад хөрөнгийн тухай бодлогыг тайлбарлажээ.
Хятад улс улам нээлттэй байх болно. Хятад улсын гадаад хөрөнгийг ашиглах бодлого өөрчлөгдөхгүй. Гадаадын бизнесмений хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах бодлого өөрчлөгдөхгүй. Олон орны аж ахуйн нэгжийн Хятадад хөрөнгө оруулан аж ахуйн нэгж байгуулахад сайн үйлчилгээ үзүүлэх бодлого өөрчлөгдөхгүй. Хятад улс олон газрын хүмүүсийн хамт бизнес эрхлэн өөр өөрийн давуу талаа ашиглахыг сайшааж байна гэж тэр тэмдэглэжээ.
"Нэг бүс нэг зам" бол энэ оны Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын гол асуудлын нэг бөгөөд олон аж ахуйн нэгжийн эзэд энэ тухай саналаа хэлсэн байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс 10 жилийн хугацаанд Хятад болон зам дагуух орны худалдааны хэмжээг 2 триллион 500 тэрбум ам доллар хүргэхийг хүсэж байна. Аж ахуйн нэгжийн эзэд Хятадын төрөл бүрийн аж ахуйн нэгж, торгоны замын сан, байгуулагдах гэж байгаа Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банктай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтран ажиллах арга хэлбэрээ шинэчлэн зах зээл хамт хайж, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх шинэ зам эрэлхийлэхийг хүсэж байна гэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |