• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"ын хэтийн төлөв сайн сайхан байхыг хүсэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-01 09:52:28

"Рэнь Минь Ри Бао " сонин 4-р сарын 1-нд Пакистан-Хятадын хорооны гүйцэтгэгч дарга Фазал-ур-Рахманы гарын үсэг зурсан өгүүллийг нийтэж, "'Нэг бүс нэг зам" бол Хятад улсын алсын харааг харуулсан, дэлхийн улс түмний хүсэл мөрөөдөл болсон баярт мэдээ юм. Одоо чухал болж байгаа зүйл бол бүс нутгийн улс орнууд эв санаа нэгтэйгээр түүнд оролцон, сайн сайхан хэтийн төлөвийг эртхэн бүрдүүлэх явдал юм гэж Фазал-ур-Рахман тэмдэглэсэн байна.


"'Нэг бүс нэг зам'-ын найрал хөгжмийг сэтгэлээрээ хөгжимдье " гарчигтай тэрхүү өгүүлэлд, "Нэг бүс нэг зам"-ын санаачилга Хятадын удирдагчдын улс төрийн ухаан билэг, дэлхийг харсан өргөн хараатай байгааг харууллаа. Энэ нь Хятад улс болон эргэн тойрны улс орнуудын харилцаа холбоог эрчимжүүлэх бөгөөд улам олон иргэдэд үр өгөөжийг нь хүртээх болно гэж тэмдэглэжээ./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе