• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Европ уран зургийн үзэсгэлэн ажиллуулж дэлхийн хоёрдугаар дайны 70 жилийн ойг тэмдэглэлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-01 16:17:55

дэлхийн хоёрдугаар дайны ялалтын түүхт 70 жилийн ой болохын өмнө Хятад улс, Европын холбоо хамтран 3-р сарын 31-нд Берусселийн Европын парламентын ордонд "хэн бидэнд энх тайвныг өгсөн бэ" сэдэвт уран зургийн үзэсгэлэн гаргаж, 30 гаруй орны 40 гаруй зураачийн энх тайвны мөрөөдөл, хүсэл зориг шингэсэн бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.

Хятаас Европын холбоонд суугаа дипломат төлөөлөгчдийн тэргүүн Ян Янь И баярын мэндчилгээ дэвшүүлж, уран зургаар дамжуулан хүмүүс түүхээ эргэн санахын зэрэгцээ эрэн үеийн дэлхий дахиныг эргэцүүлэн боддог. 70 жилийн турш дэлхийн энх тайван хөгжлийн үйлсэд ихээхэн дэвшил гарлаа. Гэвч НҮБ-ын дүрэмд бичигдсэн сайн сайхан хүсэл эрмэлзэл бүрэн биелээгүй байна. Дэлхийн ертөнц амгалан тайван бус хэвээр байна гэжээ.

Тус үзэсгэлэнд оролцсон Оросын гавьяат зураач Михайл хэлэхдээ, дайнд үрэгдсэн хүмүүс утга учиргүй амь насаа алдаагүй юм. Тэд өнөөдрийн энх тайвны төлөө бүхнийг хийсэн юм. Урлаг уран бүтээлээр улс төр эдийн засгийн асуудлыг зохицуулах аргагүй боловч хүн төрлөхтний сэтгэлийн гүнд хүрч, тэднийг улам мэдрэмтгий улам цайлган сэтгэлтэй болгодог гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе