• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын орнуудын оюутнуудад зориулан шинэ төсөл хэрэгжүүлнэ

CRI       (GMT+08:00) 2015-04-02 15:22:38

4-р сарын 1-нд Шанхай хотын боловсролын зөвлөл мэдэгдэхдээ, 2015 оны зуны амралтын хугацаанд Шанхайн зуны сургуулиуд "Нэг бүс нэг зам"-ын төсөл нэмж ажиллуулан, холбогдох улс орнуудын их сургуульд сурч буй оюутан сурагчдыг элсүүлэх ба энэ арга хэмжээ нь гадаадын оюутан сурагчдад Хятад улсыг ойлгуулан танилцуулах, ирж суралцах сонирхлыг нь улам их татах зорилттой гэжээ.

Сүүлийн жилүүдэд Шанхай хот гадаадын оюутан сурагчдад суралцах олон боломж нээсэн юм. 2014 онд Шанхайн 37 их дээд сургуулиудад дэлхийн 187 улс орон, бүс нутгийн 56 мянга гаруй оюутан сурагч суралцсан байна. Энэ онд Шанхай хотын зуны сургуулиуд "Нэг бүс нэг зам"-ын төсөл нэмж ажиллуулан, холбогдох улс орнуудын их сургуулийн 20 оюутныг элсүүлэн суралцуулах юм. Улмаар оюутан залуусын найрсаг харилцааг нэмэгдүүлж, "Нэг бүс нэг зам"-ын улс орнууд хоорондын гадаадын оюутны цар хүрээг өргөжүүлэхийг хүсэж байна гэж Шанхай хотын боловсролын зөвлөл тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе