• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Торгоны зам"-ын бизнесийн боломж өргөжиж байна

CRI       (GMT+08:00) 2015-04-02 15:42:22

Хятадын засгийн газрын "Нэг бүс нэг зам"-ын стратеги эрчтэй хэрэгжихийн хэрээр эх газрын олон мужийн хилийн чанад дахь үйл ажиллагаа өрнүүлэх идэвх нэмэгдсээр байна. Ши-Аний гааль 4-р сарын 1-нд мэдэгдсэнээр, 2014 онд Шааньши мужийн төвөөс Азийн бүс нутагт гаргасан экспортын хэмжээ 1 тэрбум 240 сая юаньд хүрч, 2013 оныхоос 79.4% өссөн гэжээ.

2013 оны 11-р сарын 28-нд Ши-Ань, Казахстаны Алматаг холбосон олон улсын бараа тээврийн гал тэрэг нэвтэрч, Шааньши мужийг баруунш нээлттэй хөгжүүлэх Төв Азид нэвтэрсэн гарцыг бий болгов. 2015 оны 3-р сарын 11-нийг хүртэлх байдлаар, төв Ази хүрэх ачаа тээврийн галт тэргийг 66 удаа илгээж, нийт 87 мянган тонн ачаа бараа тээвэрлэж, жил гаруй ажиллуулсны дүнд уг галт тэрэгний тээвэр нь "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийн чухал шугам болсон байна.

2015 оны 3-р сарын 28-нд Хятад улс "Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны далайн торгоны замыг хамтдаа бүтээн байгуулахыг урагшлуулах хэтийн төлөв ба үйл ажиллагаа"-г нийтлэхдээ, Шааньши мужийг "Төв Ази, өмнөд Ази, баруун Азид нэвтрэх зам суваг, арилжаа худалдаа ложистикийн тээврийн зангилаа бүс, аж үйлдвэр болон хүмүүнлэгийн солилцооны чухал бааз болгоно" гэж тогтоосон юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе