|
|
||
Тун саяхан Гаалийн ерөнхий газраас албан мэдээ нийтэлж, 2015 оны 5-р сарын 1-ний өдрөөс Торгоны замын эдийн засгийн бүсийн гаалиар нэвтрэхэд интеграцчилсан арга хэлбэр хэрэгжүүлнэ гэжээ.
Уг албан мэдээний дагуу, энэхүү өөрчлөлт нь Шаньдүн, Хэнань, Шаньши, Шааньши, Ганьсү, Ниншя, Хөхнуур, Шиньжян, Түвд зэрэг 9 мужид байгаа Чиндао, Жи Нань, Жэн Жөү, Тай Юань, Ши Ань, Лань Жөү, Инь Жөү, Ши Нин, Өрөмч, Лхас зэрэг 10 хотын гаалийн газарт хэрэгжигдэх юм байна.
Өөрчлөлтийг хэрэгжүүлсний дараа Торгоны замын эдийн засгийн бүсийн аж ахуйн нэгж бүртгэлийн газар, ачаа бараа нэвтрүүлэх эсвэл шууд харьяа гаалийн төвлөрсөн цэгт бүртгүүлэх, гаалийн татвар өгөх, шалган өнгөрүүлэх бүрдүүлэлт хийх зэргийг сонгон үйлчлүүлэх боломжтой болно. Аж ахуйн нэгж бодит шаардлагын дагуу, гаалийн бүрдүүлэлт, боомт руу шилжүүлэх, интеграцчилсан арга хэлбэрээр гаалиар нэвтрүүлэх зэрэг аль нэгэн үйлчилгээний арга хэлбэрээс сонгож болох юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |