• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Зүүн хойд Азийн яармаг болно

CRI       (GMT+08:00) 2015-04-03 10:03:30

2-нд Чанчүнь хотноо Зүүн хойд Азийн яармагийн гүйцэтгэх хорооны орлогч дарга Жао Чянхуа, Хятадын Зүүн хойд Азийн яармаг 10 жилийн хугацаанд 1 триллион юанийн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр байгуулж, төслийн 90 хувийг нь биелүүлж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.

Хятадын Худалдааны Яам, Хөгжил Өөрчлөлтийн Үндэсний Хороо, Гирин мужийн захиргаа хамтран 2005 оноос эхлэн зохион байгуулсан Хятадын Зүүн хойд Азийн яармаг нь Зүүн хойд Азийн 6 орон оролцдог дэлхийд нээлттэй ерөнхийлсөн яармаг болж, одоог хүртэл 9 удаа амжилттай зохион байгуулжээ.

Хятадын Зүүн хойд Азийн 10-р яармагийг 2015 оны 9-р сарын 1-нээс 6-ны өдрүүдэд Чанчүнь хотод зохион байгуулна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе