• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Или корпорац сүү, сүүн бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгохоор зорьж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-06 16:22:18

2020 он гэхэд дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэгч таван хүчирхэг компаний нэг болж, ашиг орлогоо 100 триллион ам.доллароос 1000 триллион ам.доллар болтол өсгөн, эрүүл хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч дэлхийн хамгийн найдвартай компани болно гэж саяхан Хятадын Или корпорац мэдэгдлээ.

Өдгөө Или корпорацийн байгуулсан болон байгуулж буй, мөн хамтарч ажиллаж буй мал аж ахуйн фермийн тоо 2400 гаруй болж, борлуулалтын орлого нь 50 тэрбум юаньд хүрсэн Хятадын анхны сүү сүүн бүтээгдэхүүний аж ахуйн нэгж болоод байгаа юм.

Или уян хатан хөгжлөөр замнана. "Дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний холбоотой нягт уялдсан аж ахуйн нэгж жинхэнэ өрсөлдөх хүчин бүхий аж ахуйн нэгж болж чадна" гэж Или корпорацийн захирал Пань Ган ярьж байлаа.

Хятадын Худалдааны холбоо, Хятадын худалдааны мэдээллийн төвөөс гаргасан 2014 оны Хятадын бараа бүтээгдэхүүний борлуулалтын дүнгээс үзвэл, Или бүх Хятадын сүү сүүн бүтээгдэхүүний ерөнхий зах зээл, хуурай сүү, хүйтэн ундаа, сүү болон хүүхдийн хуурай сүүн тэжээлийн зах зээлийг тэргүүлж, 2014 оны эхний гурван улирлын ашиг нь 4 тэрбум гаруй юаньд хүрчээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе