|
|
||
Евразийн эдийн засгийн холбоо (ЕЭЗХ) Вьетнамтай чөлөөт худалдааны бүсийн гэрээ байгуулах ажил эцсийн шатандаа орлоо, ОХУ холбогдох хэлэлцээг эртхэн дуусгахыг хүсэж байна хэмээн Оросын засгийн газрын сайтад мэдээлжээ.
ОХУ-ын ерөнхий сайд Дмитри Медведев Вьетнамд албан ёсны айлчлал хийхээсээ өмнө Вьетнамын сэтгүүлчийн асуултад хариулахдаа, сүүлийн жилүүдэд Орос улс Ази Номхон далайн бүсэд анхаарал хандуулсаар ирлээ. Орос Вьетнам хоёр орны боловсруулж байгаа харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх цуврал төлөвлөгөөнд дээрх гэрээг байгуулах ажил ч багтсан байгаа. Тус гэрээнд гарын үсэг зурснаар Евразийн эдийн засгийн холбоо тусгайлан нэг оронтой чөлөөт худалдааны бүс байгуулахаар баталсан анхны гэрээ болох юм гэлээ.
Тэрээр хэлэхдээ, Евразийн эдийн засгийн холбоо Вьетнамтай харилцан хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа зэрэг бодит асуудлаар хэлэлцэж, "Хоёр орон хамтын зүтгэлээр холбогдох хэлэлцээг богино хугацаанд дуусгахыг хүсэж байна" гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |