• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтыг өргөтгөж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-06 15:22:01

Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн байнгын хурлаар, бүх Хятадын нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулах цар хүрээг зохих хэмжээгээр өргөтгөх, үүнд орон нутгийн захиргааны бондод хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрөх шийдвэр гарсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. 3-нд Сангийн яамны дэд сайд Ван Бао-Ань Бээжинд хэлэхдээ, бүх Хятадын нийгмийн даатгалын сангаас орон нутгийн захиргааны бондод хөрөнгө оруулалт хийх нь орон нутгийн захиргаа зээлээр хөрөнгө хуримтлуулах ажлыг журамжуулахад ашигтай юм. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулах цар хүрээг өргөтгөсний дараа ерөнхий ашиг орлого нь дээшилнэ гэж үзсэн байна. Одоо дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

Сүүлийн жилүүдэд орон нутгийн зээлийн эрсдэлийн тухай нэлээд идэвхтэй яригдах болсон. Энэ удаа бүх Хятадын нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулах цар хүрээг өргөтгөж, хөрөнгө оруулах хэмжээ 10% хувь байсныг 20% хувь хүртэл нэмэгдүүлэхээр болсон нь гадныхны анхаарлыг ихээхэн татаж байна. Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн сонсгол мэдээ нийтлэх хурлын үеэр Сангийн яамны дэд сайд Ван Бао-Ань хэлэхдээ, Төрийн зөвлөлийн байнгын хурлаас нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулах цар хүрээг өргөтгөхөөр шийдвэрлэсэн нь одоогийн нийгмийн даатгалын сангийн цар хэмжээ тасралтгүй өргөжиж байгаа, түүнчлэн улсын эдийн засгийн хөгжил болон санхүүгийн зах зээлийн хөгжлийн үе шатны хэрэгцээ шаардлагад зохицуулж буй явдал юм. Цар хүрээг нь өргөтгөсний дараа, нийгмийн даатгалын хөрөнгө оруулалт мөн аюулгүй байдлыг тэргүүн байранд чухалчлах болно гэжээ. Тэрбээр хэлэхдээ:

 "Эн тэргүүнд гурван талыг хэвээр хадгалах хэрэгтэй. Нэгд, аюулгүй байдал тэргүүн чухал бөгөөд хянуур байх зарчмыг хадгалах. Холбогдох хөрөнгө оруулалтыг одоогийн хөрөнгө оруулах салбарын аюулгүйн хэмжээнд хязгаарлах хэрэгтэй. Хоёрт, хөрөнгө оруулах зэрэглэлийн стандартыг хадгалах. Жишээлбэл, аж ахуйн нэгжийн зээлд хандуулсан хөрөнгө оруулалт заавал хөрөнгө оруулах зэрэглэлээс дээгүүр байх ёстой. Гуравт, нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтыг тогтоон барих, удирдах, итгэмжийн байгууллагад тавих өндөр стандартын сонголт өөрчлөгдөхгүй юм. Түүнчлэн эрсдэлийг тогтоон барих механизмыг эрчимжүүлж, гаднын хяналтыг чангатгаж, боловсронгуй болгох ёстой" гэсэн байна.

Энэ удаад бүх Хятадын нийгмийн даатгалын сангийн цар хүрээг өргөтгөхдөө орон нутгийн захиргааны бондоос гадна аж үйлдвэрийн тэргүүлэх аж ахуйн нэгж болон хувийн чанарлаг компани нэгж, банк хоорондын зах зээлийн адил ажил төрийн нэгдүгээр зэрэглэлийн хадгаламжийн гэрчилгээ зэрэг шинэ салбарыг хамруулсан байна. Ван Бао-Ань хэлэхдээ, бүх Хятадын нийгмийн даатгалын сангаас орон нутгийн зээлд хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн нь орон нутгийн захиргааны хөрөнгө хуримтлалыг журамжуулахад ашигтай. Шилдэг аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийх нь нийгмийн даатгалын санд өөрчлөлт шинэчлэлтийн үр ашгийг хүртээх болно гэжээ.

"Орон нутгийн захиргааны өрийн санхүүжилтийг стандартчилахад ашигтай. Өмнө нь орон нутгийн захиргааны санхүүжилт жигд бус байсан. Төсвийн тухай шинэ хуульд орон нутгийн захиргааны бондыг орон нутгийн захиргааны зээл олгох цорын ганц хэлбэр гэж тодорхой зааж, орон нутгийн захиргааны бондыг нийгмийн даатгалын сангийн эрүүл тогтвортой хөрөнгө оруулах суваг болгох нь орон нутгийн захиргааны өрийг стандартчилахад ашигтай. Нийгмийн даатгалын санд хувийн хэвшлийн шилдэг аж ахуйн нэгжүүдийг хөрөнгө оруулахыг зөвшөөрөх нь бүх төрлийн өмчийн хөрөнгө хамтдаа хөгжихөд ашигтай. Мөн нийгмийн даатгалын сан эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн ашгийг хүртэх болно."

Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ удаа нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтыг өргөтгөж байгаа нь өндөр үр ашиг олохоос гадна төрийн бодлого, ард иргэдийн амьжиргаанд туслах зорилготой. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтыг өргөтгөж, хөрөнгө оруулах хувийн жингийн бүтцийг сайжруулахыг дагаад, бусад хүчин зүйл өөрчлөгдөхгүй нөхцөлд үр ашиг нэмэгдэх болно гэлээ.

"2014 оны эцсийн байдлаар, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн хэмжээ нь 1 триллион 533 тэрбум юаньд хүрсэн юм. Үүний нэг хэсэгт мужаас олгосон хөрөнгө багтаж байгаа болохоор нийгмийн даатгалын санд 1 триллион 300 тэрбум юань байгаа юм. Хөрөнгө оруулалтын үр ашгийн хувьд, хөрөнгө оруулалтын цар хүрээ өргөжиж, хөрөнгө оруулалтын хувийн жингийн бүтцийн өөрчлөлтийг дагаад нийт ашиг орлого нь нэмэгдэх хандлагатай. Мэдээж эдгээр өөрчлөлт нь эдийн засгийн хөгжил болон санхүүжилтийн зах зээлийн байдлаас шалтгаална. Бусад хүчин зүйл өөрчлөгдөхгүй байвал хөрөнгө оруулалтын ашиг нэмэгдэх болно."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе